Захуудад махны үнэ эрс өсөж, лангуун дээр мах ховорджээ

Read Time:46 Second

2025 оны 01 дүгээр сарын 19-ны 14 цагийн байдлаар захуудад махны нөөц багассан шинжтэй, лангуунууд хоосорсон байв.
Тэгвэл хотын зүүн дүүргийнхэн үйлчлүүлдэг Баянзүрх зах дээр ч мах ховордсон, худалдагч нар ихэнх нь лангуун дээрээ бараг махгүй шахам хоосон зогсож байлаа. Ямар учраас мах ховор үнэтэй болсныг худалдагч нараас асуухад “Хятадууд мах их хэмжээгээр бэлэн мөнгөөр авч дараад махгүй болчихлоо” гэв…
Өмнө нь өвлийн цагт махны үнэ түр хугацаанд ч болтугай бага зэрэг хямдардаг байсан бол өнөө жил эсрэгээрээ өсчээ.
Удахгүй сарын дараа цагаан сар болж, бууз банш хийх зэргээр махны хэрэгцээ эрс өснө.
Махны үнэ энэ янзаараа өсвөл иргэдэд ихээхэн дарамт болох бололтой.

Хүчит шонхор зах үхрийн мах цул мах 22 мянга, ястай мах 21 мянга.
Хонины цул мах 15,5 мянга.
Ястай мах 15 мянга байна.
Баянзүрх зах дээр үхрийн цул мах 22,5 мянга. Ястай мах 21 мянга.
Хонины мах шулсан 16,5 мянга, ястай мах нь 16 мянга байна.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *