2025 оны 01 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -21…-26 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Хараа, Ерөө голын хөндийгөөр -14…-19 градус, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -8…-13 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3…-2 градус, бусад нутгаар -4…-9 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -6…-8 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. -7…-9 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. -7…-9 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатарт: -18 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
More Stories
Алтай, Хэнтийн уулархаг нутгаар цас орно, бусад нутгаар цас орохгүй
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, нутгийн зүүн хэсгээр хүйтэн жавартай байна. ...
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч сулрана
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 13-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 2025 оны 02 дугаар сарын 13-ны 08 цагаас 20...
Улаанбаатарт цас орохгүй, өдөртөө -12градус хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь...
Улаанбаатарт цас орохгүй, өдөртөө -16 градус хүйтэн байна
2025 оны 02 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ,...
Улаанбаатарт өдөртөө -22 хэм, шөнөдөө -35 хэм хүйтэн байна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар, өдөртөө Халх голын сав газраар цас орж, зөөлөн...
Өнөөдөр Төв болон говийн нутгаар цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 6-ны шөнө Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна. Архангайн зүүн...
Average Rating