Улаанбатар хотод 2025 онд 41 байршилд автозамыг шинэчилнэ
Улаанбаатар хотод 2025 онд 10 байршилд шинээр авто зам барих бол 41 байршилд авто замыг шинэчилнэ
Түгжрэлийг бууруулах чиглэлд үе шаттай олон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Тодруулбал, Наадамчдын гудамжийг нэгдүгээр хороололтой холбосон 800 метр гүүрэн байгууламж, Тоньюукукийн замаас Плэйтайм аялал жуулчлалын цогцолбор газар хүртэлх авто зам, Морингийн даваа болон Цагаан давааны төвлөрсөн хогийн цэг рүү явах зам гэх мэтчилэн нийт 10 байршилд шинээр авто зам тавина. Мөн мега төслийн хүрээнд нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа бөгөөд зургаадугаар сард барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлаж, барилга угсралтын ажлыг наймдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн Туулын хурдны замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан. Дөрөвдүгээр сард багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлнэ гэв
