ГИХГ: 2024 онд эрхзүйн хууль тогтоомж зөрчсөн 998 гадаадын иргэнийг албадан гаргасан

Read Time:43 Second

Гадаадын иргэн, харьяатын газар: Өнгөрөгч онд Гадаадын иргэний, эрх зүйн байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн 25 улсын 998 гадаадын иргэнийг албадан гаргалаа.

Албадан гаргасан иргэдийн дийлэнх хувь буюу 794 нь БНХАУ-ын иргэд байгаа бөгөөд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан 509, оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн 181, түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн 72, бусад үндэслэлээр 32 иргэнийг албадан гаргалаа.

Монгол Улс аялал жуулчлалыг дэмжин жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор гадаадын 99 орны иргэдэд 30 хүртэл хоногийн хугацаагаар жуулчин ангиллын цахим виз олгож байгаа боловч аялал жуулчлалын зориулалттай цахим визийг зорилгоосоо өөрөөр буюу бизнесийн болон хөдөлмөр эрхлэх зорилгоор ашиглах зөрчил нэмэгдэж байна. Тухайлбал, 2024 онд БНХАУ-ын 87423 иргэнд цахим виз олгосон бөгөөд аялал жуулчлалын зориулалттай цахим визийг зорилгоосоо өөрөөр ашигласан 491 иргэнийг албадан гаргаж, зөрчилд холбогдсон 1600 гаруй иргэнд торгох шийтгэл ногдууллаа.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *