Өмнөд Солонгосын зүүн өмнөд бүсэд гарсан ойн түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 15-д хүрчээ

Read Time:48 Second

Өмнөд Солонгосын зүүн өмнөд бүсэд гарсан ойн түймрийн улмаас амиаалдсан хүний тоо 15-д хүрчээ.

Түймэр анх Баасан гарагт Санчонг хошуунд эхэлж, хүчтэй хуурай салхины улмаас ойролцоох Уйсён, Андонг, Чонгсонг, Ёнгян, Ёнгдок зэрэг газруудад тархсан байна. Одоогийн байдлаар Андонгт 2, Чонгсонгт 3, Ёнгянд 4, Ёнгдокт 6 хүн нас барсан гэж албаныхан мэдээлэв. ​

Түймрийн улмаас олон мянган хүн нүүлгэн шилжүүлэгдэж, хэдэн зуун байгууламж, тэр дундаа Үйсонг дахь 681 онд байгуулагдсан Гоун хийд шатаж, тэнд хадгалагдаж байсан үндэсний үнэт өвүүдийг нүүлгэн шилжүүлжээ.

Гал сөнөөгчид болон цэргийн 5000 гаруй албан хаагч, 146 нисдэг тэрэг дайчлагдан ажиллаж байгаа ч хуурай салхи, хүнд нөхцөл байдлаас болж унтраахад хүндрэлтэй байна.

Мөн хууль зүйн яам хорих ангиудад түймэр ойртсоны улмаас хэдэн зуун хоригдлыг шилжүүлсэн байна.

Тухайлбал, Чонгсонг дахь хорих ангиас 500 орчим хоригдлыг өөр газар руу шилжүүлжээ. ​

Цаг уурын өөрчлөлтийн улмаас ойн түймэр улам бүр нэмэгдэх төлөвтэй байгаа тул эрх баригчид түймрийг хяналтанд авахын тулд бүх боломжит нөөцийг дайчлахаа мэдэгдсэн байна.

Солонгост байгаа Монголчууд анхаарал сэрэмжтэй байцгаана уу‼️

Happy
Happy
0 %
Sad
Sad
100 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

2 thoughts on “Өмнөд Солонгосын зүүн өмнөд бүсэд гарсан ойн түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 15-д хүрчээ

  1. Puraburn This is really interesting, You’re a very skilled blogger. I’ve joined your feed and look forward to seeking more of your magnificent post. Also, I’ve shared your site in my social networks!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *