Хуурамч фэйсбүүк, садар самуун, залилан суртачилсан пэйж, сайтыг иргэдийн хүсэлтээр хаалгана

🔴 Фэйсбүүк пэйж, сайтаар садар самуун, мөрийтэй тоглоом, залилан , терроризм суртачилбал EMongolia-д хандаж хаалгах боломжтой болжээ.

✅“И-Монгол академи” УТҮГ нь Харилцаа холбооны зохицуулах хороо болон ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газартай хамтран зөрчилтэй вэб хуудас хаах хүсэлтийг цахимжууллаа.

✅Тус үйлчилгээ нь иргэдээс ирүүлсэн зөрчилтэй цахим хуудасны мэдээллийг хүлээн авч шалгаад зөрчилтэй гэж үзвэл хаах үйлчилгээ юм. Иргэн та дараах төрлүүдээс сонгоод, зөрчилтэй вэбийн линкийг нотлох баримт, тайлбартай бичээд хүсэлтээ илгээнэ үү.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
Харилцаа холбооны зохицуулах хороо
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *