
Дашчойлин хийдийн ар дахь хүн амьдрах боломжгүй дүгнэллтэй эмийн үйлдвэрийн барилгыг албадан чөлөөлөв
“Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн харьяанд Зайсан дахь клиник сувилал, Гачууртад байрлалтай эмийн ургамал тариалах 10 га талбай зэрэг олон объект бий. Үүний нэг нь Сүхбаатар дүүргийн VI хороо, Дашчойлин хийдийн ард байрлах, хуучнаар Эмийн үйлдвэрийн барилга. Тус обьект эмийн 1952 онд ашиглалтад орсон бөгөөд ашиглах боломжгүй гэсэн дүгнэлтийг холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан байдаг.
Тэгвэл тус барилгад айл өрхүүд зөвшөөрөлгүй амьдарч, Ж.Хатанбаатар нар ямар ч төлбөргүй одоог хүртэл ашиглаж байгааг болиулж, нийслэлээс барилгыг өчигдөр шөнө /2025.04.15/ 00:00 цагт албадан чөлөөллөө.
Хотын дарга Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутагт байрлах Эмийн үйлдвэрийн барилга, газрын асуудлаар ажиллаж байхдаа төрд буцаан авна гэдгийг мэдэгдсэн. Тодруулбал, одоо Ж.Хатанбаатар эмчийн өмчид байдаг бөгөөд тус газрыг хотын өмчид буцааж, дуудлага худалдаагаар зарах болсныг Хотын дарга хэлсэн юм.
Very good written information. It will be helpful to anybody who employess it, including me. Keep doing what you are doing – for sure i will check out more posts.