Бямба гарагт Улаанбаатарт бороо орохгүй, өдөртөө 11 хэм дулаан байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна.
2025 оны 05-р сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +8…+13 градус, Хангайн уулархаг нутаг болон Эг, Үүр, Хараа, Ерөө голын хөндийгөөр +12…+17 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор +24…+29 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө +9…+11 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө +10…+12 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө +8…+10 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

References:
Casino nb spa https://k-texnik.ru/forum/go.php?url=aHR0cHM6Ly9kZS50cnVzdHBpbG90LmNvbS9yZXZpZXcvdHJ1ZWh1c3RsZXJ6LmRl
References:
Best online casino sites https://97.cholteth.com/index/d1?diff=0&utm_clickid=g00w000go8sgcg0k&aurl=https://de.trustpilot.com/review/truehustlerz.de
References:
Vee quiva casino https://ore.spongepowered.org/linkout?remoteUrl=http://forum-makarova.ru/proxy.php?link=https://de.trustpilot.com/review/owowear.de
References:
Midas auto service https://preserve.lib.unb.ca/wayback/20141205151334mp_/domfialki.ru%2Fbitrix%2Fclick.php%3Fgoto%3Dhttps%3A%2F%2Fde.trustpilot.com%2Freview%2Fowowear.de/