
Солонгосын эрүүл мэндийн визийг хөнгөвчлөх талаар хоёр тал ярилцжээ
🇲🇳🇰🇷ЭРҮҮЛ МЭНДИЙН ВИЗИЙН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
🔸️2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд С.Сүхболд болон БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон нар Солонгос улсад эмчилгээний зорилгоор зорчиж буй монгол иргэдийг визийн нөхцлөөс чөлөөлөх асуудлаар цахим уулзлаа.
🔸️Уулзалтаар БНСУ-ын Хууль зүйн яамнаас магадлан итгэмжлэгдсэн, гадаад өвчтөн эмчлэх, цахим виз олгох эрх бүхий эмнэлгийн жагсаалтад монгол өвчтнүүд олноор үйлчлүүлдэг эмнэлгийг багтаах, Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй 25 төрлийн болон хавдарын өвчний онош авсан иргэдийн дийлэнх хувь нь эмчийн байнгын хяналтад, тогтмол ирэх шаардлагатай тул энэ зорилгоор виз мэдүүлсэн иргэдэд олон удаагийн виз олгох, эрүүл мэндийн цахим виз олголтыг хялбаршуулах, хянах хугацааг богиносгох зэргээр санал солилцов.
🔸️Цаашид дээрх асуудлаар мэдээллээ тогтмол солилцох, гарц, шийдлийг эрэлхийлэх зорилгоор энэ төрлийн уулзалтыг тогтмолжуулахаар болов.
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia
Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг
More Stories
БЗС-ийн Ажлын албаны дарга О.Сийлэгмаа: УИХ-ын гишүүний хүүхэд тэтгэлэгээс хасагдсан тухай тайлбар:
Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга О.Сийлэгмаа : УИХ-ын гишүүн С.Ганбаатарын хүүхэд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээс хасагдсан гэх асуудалд тайлбар өгье....
С.Эрдэнийг Чикаго хотын дэд консулаар томилогдсонд оршин суугч Монголчууд эсэргүүцэн гарын үсэг цуглуулж эхэлжээ
С.Эрдэнийг Монгол улсаас АНУ-ын Чикаго хотод дэд консулаар томилсон шийдвэрийг эсэргүүцэж тус хотод оршин суудаг Монголчууд сошиалаар эсэргүүцэн, шийдвэрийг цуцлуулах...
Сайд Б.Жавхлан, П.Наранбаяр, Л.Энх-Амгалан нар хамгийн их төсөв буюу тус бүр 4 их наядыг зарцуулна
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр...
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Нью-Йорк хотноо “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт”-д оролцож байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт”-д оролцож байна Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Ирээдүйн асуудлаарх дээд...
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан баруун бүсийн аймгуудад ажиллаж байна
Хууль эрх зүйн орчинд шинэчлэл хийх “Гурван төгөлдөршил”-ийн талаар орон нутгийн иргэддээ танилцуулж буй уулзалт Ховд аймгаар үргэлжиллээ. 2023 оны...
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 1-р орлогч, ерөнхий инженер Т .Батмөнхийн ажлын байр, хувийн сууцанд нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн ам.доллар, эртний эдлэл зэргийг илрүүлжээ
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий инженер Т.Батмөнхийн ажлын байр болон хувийн сууцанд Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн өдрүүдэд нэгжлэг хийж, шалгаж...
Average Rating