
Ням гарагт Улаанбаатарт бороо орохгүй, өдөртөө 14 хэм дулаан байна
Малчид, тээвэрчид, тариаланчид, хадланчдын анхааралд:
14-ний өдөр нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар салхи секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна.
2025 оны 09-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.
Увс нуурын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр +6…+11 градус, говийн бүс нутгаар +17…+22 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Бага зэрэг дулаарч +14…+16 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Бага зэрэг дулаарч +13…+15 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Бага зэрэг дулаарч +11…+13 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатар: +4 градус дулаан, харьцангуй чийг 89 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
https://trustedfillers.com/
خلال تجربتي الأخيرة لاحظت أن خدمات مطلوب عاملات مهمة جداً للأسر، خاصة مع توفر خيارات مثل للتنازل من جميع الجنسيات استلام والتي تلبي احتياجات متنوعة. الكثير يهتم أيضاً بموضوع للتنازل كينيا لأنه يوفر راحة وضمان. من المهم أن نجد مع تجربة أسبوع ضمان عمل مع مكتب الصدعان للعمالة المنزلية حيث يضمن جودة واستقرار الخدمة.