
Сураггүй болсон 2 настай хүүхдийг 3-дахь хоногтоо эрэн хайж байна
🔴 Сураггүй болсон 2 настай хүүхдийг эрэн хайх ажиллагаанд оролцож байгаа иргэн:
-Сураггүй болсон хүүхэд машиндаа 5 сартай дүүтэйгээ унтаад үлдсэн байсан
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу гэдэг газар 17-ны өдөр хүүхдийн ээж аав мод бэлтгэхээр очсон байна. Ингэхдээ машинд нь 2 настай болон 5 сартай хүүхдүүдтэйгээ явсан. Хүүхдүүд нь унтаж байсан учраас хоёуланг нь машиндаа үлдээгээд модоо харахаар 20-30 минут явсан гэж байгаа. Буцаад ирэхэд 2 настай хүүхэд нь байгаагүй. Эцэг эх хоёр нэг цаг орчим хайгаад сум руугаа тусламж хүссэн. Ингээд эрлийн ажил өргөжсөн.
Эрэл гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөө өглөөнөөс эхлээд агаараас эрэн хайх ангийнхан ажиллаж эхэллээ. Шөнийн болон өдрийн дроныг мөн ашиглаж байна. Аймгаас мөн үнэрч нохдыг авчирч, эрэлд явж байна. 240 орчим хүн аймаг, бусад сумд, зэргэлдээ аймгаас ч сайн дураараа ирж хайлцаж байна.
Мэдээж эцэг, эхийн сэтгэл санаа маш хүнд байгаа. Хүүхэд сураггүй болсон газар ой мод сийрэг талдаа. Гэхдээ зуслангийн газар учраас айлууд ихэнх нь нүүчихсэн, 3-4 айл нэлээд хол зайтай байсан. Бага насны хүүхэд учраас цаг явах тусам аврах ажиллагаа хумигдаж байна гэсэн үг” гэлээ.
More Stories
Өнөөдөр улс төрийн хэлмэгдэгсдийн өдөр
Өнөөдөр Улс төрийн хэлмэгдэгсдийн өдөр тохиож байна. Энэ өдөр бид түүхэнд хилсээр хэлмэгдсэн олон мянган иргэдээ дурсаж, тэдний гэгээн дурсгалд...
2004-2025 оны хугацаанд БНСУ-руу албан ёсоор 38.5 мянган Монгол ажилчин илгээжээ
🔴 Монгол Улс 2004-2025 онд БНСУ- руу нийт 38,5 мянган иргэнийг ажиллах хүчээр илгээжээ. Монгол улсын иргэд төмөрлөг, хүнсний үйлдвэрлэл,...
2025 онд ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын жагсаалт:
Ахмад настны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т заасан эрхийн бичгийн хөнгөлөлттэй үнээр ахмад настанд амралт, сувиллын үйлчилгээ үзүүлэх байгууллагын...
Титаник хөлөг онгоцны тухай “Titanic, Tne Digital Resurrection” энэ баасан гарагт нээлтээ хийнэ
Титаник хөлөг онгоцны сүйрлийн 3D дүрслэлийг анх удаа хийснээр хөлөг онгоцны сүүлчийн мөчүүдийн талаар шинэ ойлголтууд гарч ирсэн бөгөөд энэ...
Жүжигчин П.Шүүдэрцэцэг: Тасралтгүй олон жил Vape татсандаа харамсаж байна
Жүжигчин П.Шүүдэрцэцэг тасралтгүй олон жил утаатай тамхи тасаар саяхан хаяжээ. Тэрбээр, -Vape-г 5 жил тасралтгүй татсан байна.😜😜 Бахархаж байгаа гайхуулж...
2001 оны 09 сарын 11 түүхэнд үлдсэн хар өдөр
Одоогоос 23 жилийн өмнө энэ өдөр АНУ-ын нутаг дэвсгэрт хамгийн аймшигтай террорист халдлага болсон бөгөөд энэ халдлага нь түүхэнд хамгийн...
Average Rating