Өнөөдөр улс төрийн хэлмэгдэгсдийн өдөр

Өнөөдөр Улс төрийн хэлмэгдэгсдийн өдөр тохиож байна.

Энэ өдөр бид түүхэнд хилсээр хэлмэгдсэн олон мянган иргэдээ дурсаж, тэдний гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

1930-1940-өөд оны улс төрийн хэлмэгдүүлэлтээр Монголын оюун санааны элит, төр нийгмийн зүтгэлтнүүд, лам хуврагууд, энгийн иргэд өртөж, хилсээр амиа алдсан эмгэнэлт түүхтэй.

Албан баримтаар 30 мянга гаруй лам хувраг, энгийн сэхээтэн иргэд хэлмэгдэн цаазлуулж шоронд хоригдсон түүхтэй.

Төр, иргэдийн байгууллагууд өнөөдөр хөшөө дурсгалын өмнө цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж, ахин ийм хар түүх давтагдахгүй байхыг уриалж байна.

Энэ өдөр бид зөвхөн хэлмэгдэгсдийг дурсахаас гадна эрх чөлөө, шударга ёсны үнэ цэнийг эрхэмлэн хамгаалах тангараг өргөдөг билээ.

 

8 thoughts on “Өнөөдөр улс төрийн хэлмэгдэгсдийн өдөр

  1. I truly appreciate this post. I’ve been looking all over for this! Thank goodness I found it on Bing. You’ve made my day! Thanks again

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *