
10-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв:
АРАВДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
📌Цаг уур, орчны шинжилгээний газраас 10 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргасан байна.
📌Аравдугаар сард агаарын дундаж температур Увс, Завхан аймгуудын нутаг, Баян-Өлгий аймгийн нутгийн ихэнх, Ховд, Говь-Алтай аймгийн нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол Баян-Өлгийн нутаг, Ховдын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна. Мөн сарын нэгдүгээр арав хоногт олон жилийн дунджаас дулаан байх бол хоёрдугаар арав хоногийн дунд үед олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн үеүдэд орох төлөвтэй байна.
📌Харин төвийн аймгуудын нутгаар буюу Хөвсгөл, Булганы нутаг, Архангайн ихэнх, Сэлэнгийн баруун, Төвийн баруун хойд хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна. Сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд олон жилийн дунджаас дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үед олон жилийн дунджаас хүйтэн байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн үеүдэд орох төлөвтэй байна.
📌Зүүн аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Агаарын температур, хур тунадасны хувьд сарын нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлээр олон жилийн дунджаас дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд олон жилийн дунджаас хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд хур тунадас орох төлөвтэй байна.
📌Говийн аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Түүнчлэн сарын нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд олон жилийн дунджаас дулаан, харин нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд олон жилийн дунджаас хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн үеүдэд хур тунадас орох төлөвтэй байна.
📌Тодруулбал, Энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун хойт хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас нутгийн баруун хэсгээр бага, зүүн өмнөд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч хур тунадас орох төлөвтэй байна.
Иймд, малчид, ард иргэд та бүхэн богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч ашиглаж, ажлаа төлөвлөхийг зөвлөж байна.
#урьдчилсансэргийлье
#цагагаарынтөлөв
Average Rating