
Улаанбаатарт эрс сэрүүсч, өдөртөө 11 хэм дулаан байна
Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд:
3-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, эрс сэрүүсэж,
ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2025 оны 10-р сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад хэсгээр баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр +1…+6 градус, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +6…+11 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +14…+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар +21…+26 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Эрс сэрүүсэж +9…+11 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Эрс сэрүүсэж +9…+11 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Эрс сэрүүсэж +7…+9 градус дулаан байна.
05 цагт Улаанбаатар: 7 градус дулаан, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт тогтвортой байна.
Average Rating