Сөүлд Хятад иргэд Солонгос улсад нэвтрэх визгүй болсон журмыг эсэргүүцсэн жагсаал болж байна

Read Time:50 Second

Солонгос улс өнгөрсөн есдүгээр сарын 29-нөөс эхлэн Хятадын жуулчдыг 15 хоног хүртэл визгүй нэвтрүүлэх түр журам хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг журам нь ирэх оны зургадугаар сарын 30-ныг  хүртэл үргэлжилнэ.

Визгүй нэвтрэх журамд, гурваас дээш хүний бүрэлдэхүүнтэй, аяллын агентлагаар дамжсан хятад  жуулчид хамрагдах боломжтой.

Гэвч энэ шийдвэрийг эсэргүүцэн есдүгээр сарын 30-нд Үндэсний Ассамблейн орчимд олон зуун хүн цугларч эсэргүүцлээ илэрхийлжээ.

Жагсаал голдуу Мён-дун  болон Дэрим зэрэг Хятадын жуулчид болон цагаачид олноор төвлөрдөг газруудад өрнөж, зарим үед жуулчдыг шууд чиглэсэн өнгө аястай болжээ. Үүнээс болж аялал жуулчлал, жижиг бизнесүүдэд хүндрэл учирч байна гэсэн гомдол цагдаад олонтоо ирсэн байна. Интернет орчинд бүр Хятадын жуулчдыг сүрдүүлсэн бичлэг, мэдэгдэл гарсан нь цагдаагийн мөрдөн шалгалт эхлэхэд хүргэсэн байна.

Судлаачид ийм эсэргүүцэл бодлогын шүүмжлэлээс цааш гарч, үндэстнийг бүхэлд нь чиглэсэн үзэн ядалт болж хувирах эрсдэлтэйг онцолж байна. Тэдний үзэж байгаагаар ийм жагсаал тасралтгүй үргэлжилбэл Солонгосын олон улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, ялангуяа ирэх аравдугаар сарын 31-нээс арваннэгдүгээр сарын 1-нд болох APEC-ийн дээд хэмжээний уулзалтад саад учруулж болзошгүй аж.

Happy
Happy
0 %
Sad
Sad
100 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
100%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

8 thoughts on “Сөүлд Хятад иргэд Солонгос улсад нэвтрэх визгүй болсон журмыг эсэргүүцсэн жагсаал болж байна

  1. hi!,I really like your writing so much! share we keep up a correspondence extra about your post on AOL? I need a specialist in this space to unravel my problem. May be that’s you! Looking forward to peer you.

  2. internet chick I’m often to blogging and i really appreciate your content. The article has actually peaks my interest. I’m going to bookmark your web site and maintain checking for brand spanking new information.

  3. **mind vault**

    Mind Vault is a premium cognitive support formula created for adults 45+. It’s thoughtfully designed to help maintain clear thinking

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *