Зам, тээврийн ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор “Эрүүл аюулгүй аялал” аяныг 2025 оны зургаадугаар сарын 09-ний өдрөөс есдүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулжээ.
Энэ хүрээнд замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай өмсөж хэрэглээгүй зөрчилтэй 232 тээврийн хэрэгслийн жолоочид 2 сая 320 мянган төгрөг, улсын бүртгэлийн дугааргүй мотоциклоор замын хөдөлгөөнд оролцсон зөрчилтэй 1661 тээврийн хэрэгслийн жолоочид 41 сая 525 мянган төгрөг, ашиглахыг хориглосон бүрэн бус мотоциклтой замын хөдөлгөөнд оролцсон зөрчилтэй 7392 тээврийн хэрэгслийн жолоочид 147 сая 840 мянган төгрөгийн торгууль оногдуулжээ. Мөн замын зорчих хэсгийн гадна талаар, явган хүний зам, хөвөөгөөр явсан зөрчилтэй 15 тээврийн хэрэгслийн жолоочид 300 мянган төгрөг, согтуурсан, мансуурсан үедээ мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон зөрчилтэй 988 тээврийн хэрэгслийн жолоочид торгуулийн арга хэмжээ оногдууллаа.
Мөн 70,438 мянган м.куб хатуу хучилттай авто замын эвдрэлийг тогтоож, 1213 тэмдэг солих, 803 тэмдгийг засварлах, 151 тэмдэг шинээр байрлуулах, 475 841 урт хэвтээ тэмдэглэл тодруулах шаардлагатай судалгааг гаргасан байна.
More Stories
БНСУ-д үйлдвэрлэсэн 300,000 хүн тун дөрвөн цэнт вакцинаар эрсдэлт бүлгийн хүн амыг дархлаажуулж байна
ДЭМБ-аас зөвлөмж болгосон томуугийн А хүрээний хоёрдугаар хэв шинж, В хүрээний хоёрдугаар хэв шинжийг агуулсан БНСУ-д үйлдвэрлэсэн 300,000 хүн тун...
Төв талбайд барьсан байгууламжийг буулгажээ
Төв талбайд барьсан "Динза Цондоолойгийн анд найзууд" НҮТББ-ын байгууламжийг буулгаж байна ...Тус байгууллагын уг үйлдэл нь Газрын тухай хуулийн 27...
Ховд аймгийн Булган суманд цагаан будаа тариалж амжилттай ургац авчээ
Ховд аймгийн Булган сумын нутаг дахь цагаан будааны туршилтын тариалалтын талбайгаас эхний ургацаа амжилттай хураан авсныг Хүнс, хөдөө аж ахуй,...
Ховд аймгийн Булган суманд цагаан будаа тариалж, амжилттай ургац авчээ
Ховд аймгийн Булган сумын нутаг дахь цагаан будааны туршилтын тариалалтын талбайгаас эхний ургацаа амжилттай хураан авсныг Хүнс, хөдөө аж ахуй,...
Олон улсад зөвшөөрөгддөг шалгалтын үнэлгээг Элсэлтийн шалгалттай дүйцүүлэх цахим хүсэлт авч эхлэжээ
БШУЯ-ны сайдын 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/66 тоот тушаалаар батлагдсан “Элсэлтийн шалгалт зохион байгуулах” журам, “Журамд нэмэлт,...
Хонь хариулж явсан охины амь насыг бүрэлгэсэн этгээдэд бүх насаар нь хорих ял ноогдуулжээ
🔴 Хөвсгөл аймгийн нэр бүхий сумын нутаг дэвсгэрт 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 13 настай хүүхдийг хонь хариулж...
Average Rating