
БНСУ-ын төв банкны устгасан, хуучирч муудсан мөнгөн дэвсгэртийн хэмжээ Эверэст уулнаас 77 дахин өндөр болсон гэжээ
🔴Сүүлийн дөрвөн хагас жилийн хугацаанд БНСУ-д 13.5 их наяд вон буюу 9.58 тэрбум ам.долларын үнэ бүхий гэмтсэн, бохирдсон мөнгөн дэвсгэрт болон зоосыг устгасан бөгөөд зөвхөн устгасан дэвсгэртийн хэмжээ нь Эверестийн уулнаас 77 дахин өндөр болохоор байна гэж баасан гарагт нийтэлсэн мэдээлэлд дурджээ.
Мөнгө устгах энэхүү өргөн цар хүрээтэй ажиллагаа нь ялангуяа дэвсгэртэд илүү анхаарал татаж байгаа бөгөөд учир нь БНСУ-ын Төв банк BOK гэмтсэн дэвсгэртийг шатаахад хэдэн зуун сая воны зардал гардаг бол зоосыг харин дахин боловсруулах компанид худалддаг ажээ.
Устгасан мөнгөн тэмдэгтийн тоо 2021 онд 403 сая, 2022 онд 413 сая, 2023 онд 484 сая, 2024 онд 475 сая, 2025 оны эхний хагаст 189 саяд хүрсэн байна.
2023 оноос 2024 онд буурсан нь бэлэн мөнгөний хэрэглээ багассантай холбоотой гэж тайлбарлажээ. Гэсэн ч устгасан дэвсгэртийн хэмжээ асар том хэвээр байна.
Хэрэв бүх дэвсгэртийг босоогоор нь давхарлавал нийт өндөр нь 679,292 метр болж, энэ нь 8,849 метрийн өндөртэй Эверест уулнаас 77 дахин, эсвэл 555 метрийн өндөртэй Лотте Ворлд цамхгаас 1,224 дахин өндөр болох аж.
Харин хэвтээгээр нь эгнүүлбэл нийт урт нь 244,737 км хүрч, 415 км урттай Сөүлийг Дэгүтэй холбосон Гёнбу хурдны замыг 295 удаа туулахад хүрэлцэх хэмжээтэй байна.
Солонгосын Төв банк сүүлийн дөрвөн хагас жилд гэмтсэн дэвсгэрт шатаахад нийт 420 сая вон зарцуулсан байна.
THE KOREA TIMES
Average Rating