Улаанбаатарт цас орохгүй, өдөртөө – 11 хэм хүйтэн
Ойрын хоногуудад цаг агаар тогтуун, 18-наас нийт нутгаар хүйтний эрч суларна.
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Халх голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэн-Бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -34..-39 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -26…-31 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -14…-19 градус, бусад нутгаар -20…-25 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэн-Бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -14…-19 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор -26…-28 градус, бусад хэсгээр -21…-23 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө хүйтэрч -22…-24 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө хүйтэрч -26…-28 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.
2025 оны 11-р сарын 18-наас 11-р сарын 22-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
19-нд Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 19-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 18-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голыг хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -12…-17 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -7…-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9…-14 градус, өдөртөө +2…-3 градус, бусад нутгаар шөнөдөө -14…-19 градус, өдөртөө -3…-8 градус байна.

Your blog is a beacon of light in the often murky waters of online content. Your thoughtful analysis and insightful commentary never fail to leave a lasting impression. Keep up the amazing work!
Hello i think that i saw you visited my weblog so i came to Return the favore Im trying to find things to improve my web siteI suppose its ok to use some of your ideas