Жимсний ертөнцийн Hermes гэж нэрлэгддэг тансаг зэрэглэлийн усан үзэм элбэгшиж, үнэ нь буужээ

Солонгосын жимсний ертөнцийн Hermes гэгддэг “Shine Muscat” брэнд жимс энэ жил хямд болжээ 🍇

Өмнө нь зөвхөн чинээлэг айлуудын ширээнд тавигддаг тансаг жимс гэгддэг байсан Shine Muscat сорт энэ жил бараг бүх айлын хөргөгчинд байх  болжээ.
Учир нь үнэ нь өнгөрсөн оныхоосоо тал хүртлээ буурсан байна.
Уг жимсийг хэт их тариалалт нь элбэг болгожээ.

Сүүлийн жилүүдэд ашиг өндөртэй гэж үзсэн фермерүүд Shine Muscat-ийг олноор тарьж,
зах зээлд нийлүүлэлт огцом нэмэгдэв.

Эрэлт нийлүүлэлтээ гүйцээгүй, хүмүүсийн хэрэглэх хэмжээ нэмэгдээгүй тул илүүдэл их гарч, үнэ нь улам унажээ.

Өмнөх шигээ өндөр үнээр зарахын тулд эрт хураах, хэмжээг хэт ихэсгэх зэрэг нь чанарт нөлөөлж,
худалдан авагчдын сонирхол буурсан зэрэг нь уг усан үзмийг элбэгшихэд нөлөөлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *