Улаанбаатарт цас орохгүй, өдөртөө -15 хэм хүйтэн байна

Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр -24…-29 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр -18…-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатар: -24 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 878 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

8 thoughts on “Улаанбаатарт цас орохгүй, өдөртөө -15 хэм хүйтэн байна

  1. References:

    Blackjack insurance https://wap.sogou.com/uID=7PHkohezAXrNmf_8/tc?pg=webz&clk=6&url=https://app.movistar.cl/MovistarPass?adj_fallback=https://de.trustpilot.com/review/owowear.de

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *