Улаанбаатарт цас орно, өдөртөө -11хэм хүйтэн байна

Read Time:1 Minute, 9 Second

01-р сарын 03-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар,

04-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна.

2026 оны 01-р сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, явган шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24…-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -15…-20 градус, Их нууруудын хотгор, Говь-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар -4…-9 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. -9…-11 градус хүйтэн байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. -10…-12 градус хүйтэн байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. -10…-12 градус хүйтэн байна.

05 цагт Улаанбаатар: -23 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
100%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

12 thoughts on “Улаанбаатарт цас орно, өдөртөө -11хэм хүйтэн байна

  1. Тэр чиглэлээр биеэ бэлтгэж, хамгийн сайн сонголт хийж чамдаа итгэн зориглоно уу. – Ариун Адуу

  2. For the reason that the admin of this site is working, no uncertainty very quickly it will be renowned, due to its quality contents.

  3. Bahis, Avrupa’nın ve ülkemizin en popüler bahis platformlarından biridir. Çeşitli avantajları ile dikkat çeken bu site, bahis sektörünün en gözde platformlarından biri haline gelmiştir.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *