Автобусны жолоочоос Венесуэлийн ерөнхийлөгч болж, ерөнхийлөгчөөс хар тамхины картель болж улсаа сүйрүүлсэн Мадуро гэж хэн бэ?
🔴 Мадуро гэж хэн бэ?
Николас Мадуро нь 1962 оны 11-р сарын 23-нд Венесуэлийн ажилчны гэр бүлд төрсөн, эцэг нь үйлдвэрчний эвлэлийн удирдагч байв.
1992 онд цэргийн офицер Хуго Чавезийн бүтэлгүйтсэн хувьсгалын үеэр тэрээр автобусны жолоочоор ажиллаж байжээ.
Хуго Чавезийг шоронгоос суллуулах кампанит ажилд Мадуро хичээнгүйлэн зүтгэж, түүний зүүн үзэл бодлын үнэнч дэмжигч болсон бөгөөд 1998 онд Чавез Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш парламентад сонгогдож улстөрд хүчээ сорьжээ.
Удалгүй Мадуро Үндэсний Ассамблейн дарга болж, дараа нь Гадаад хэргийн сайдаар ажиллаж, газрын тосны санхүүжилттэй тусламжийн хөтөлбөрөөр олон улсын түншлэл бий болгосон юм. Чавез Мадурог өөрийн өв залгамжлагчаар нэрлэсэн бөгөөд 2013 онд Чавезийн нас барсны дараа луйврын сонгуулиар Мадуро ерөнхийлөгч болжээ. Ерөнхийлөгч болсноос хойш байгалийн асар их баялагтай латин америкийн улс Венэсуэль нь улам балран доройтож, гадаадын тусламж дэмжлэг, хөрөнгө оруулалт урсаж орж ирээд ч эдийн засаг нь дээшилдэгүй, авилга хээл хахуульдаа баригдсан ядуу орон болжээ.
Тэрээр АНУ-ын засаг захиргаанаас хар тамхины картель болон бусад гэмт хэрэгт буруутгагдсан бөгөөд улмаар эрх мэдлээсээ буухыг шахуулсаар иржээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Николас Мадурог хар тамхины наймаа, нарко‑терроризм, террорист бүлэглэлтэй холбоотой гэж үзэн баривчилсан гэж мэдэгдсэн боловч дэлгэрэнгүй нотолгоо албан ёсоор одоогоор дэлгээгүй байна.
Дээрх шалтгаанаар АНУ‑ын шүүхээс түүнийг баривчилсан хүнд 50 сая ам.долларын шагнал хүртэл амлаж байжээ.
#zeregmn

В данном обзоре представлены основные направления и тренды в области медицины. Мы обсудим актуальные проблемы здравоохранения, свежие открытия и новые подходы, которые меняют представление о лечении и профилактике заболеваний. Эта информация будет полезна как специалистам, так и широкой публике.
Ознакомиться с полной информацией – вывод из запоя цена воронеж