Улаанбаатарт ялимгүй цастай, өдөртөө -10 хэм хүйтэн байна

Read Time:1 Minute, 12 Second

2026 оны 01-р сарын 11-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -13…- 18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр +1…-4 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутгаар -3…-8 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. -8…-10 градус хүйтэн байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. -10…-12 градус хүйтэн байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. -9…-11 градус хүйтэн байна.

 

05 цагт Улаанбаатар: -24 градус хүйтэн, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бууж байгаад өснө.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

10 thoughts on “Улаанбаатарт ялимгүй цастай, өдөртөө -10 хэм хүйтэн байна

  1. Улаанбаатарын цас маш хүйтэн байгаа нь баяраа! Одоо ирэх үед зөөлөн агаарт сайхан баярлаа, Гэлэцгээг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *