“Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа, явуулж хэргийг шүүхэд шилжүүллээ
✅Цагдаагийн байгууллагаас энэ оны 01 дүгээр сард нэр бүхий хуулийн этгээд нь ашиг сонирхлын төлөө “Химийн хорт болон аюулгүй бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан кали, төмрийн цианид, азотын хүчил, калийн сульфид, хүхрийн хүчил, натрийн метабисульфит, натрийн гипохлорит, калийн гидроксид, хромын ангидрид, калийн дихромат, цайрын исэл, бензол, шоргоолжны хүчил зэрэг бодисуудыг хууль бусаар үйл ажиллагаандаа ашигласан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг прокурорын байгууллагад шүүхэд шилжүүлэх саналтайгаар хүргүүлсэн.
✅Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг 15,000,000 төгрөгөөр мөн тус хуулийн 3 дах хэсэгт зааснаар хуулийн этгээдийг 30,000,000 төгрөгөөр тус тус торгож, тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ял шийтгэл оногдуулжээ.
Иймд иргэн та Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэрэг, зөрчлийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, бидэнтэй хамтран ажиллана уу.
Average Rating
One thought on “Химийн бодисуудыг хууль бусаар ашигласан хэргийг шүүхэд шилжүүлжээ”
Leave a Reply
More Stories
АН-ын дүүрэг, аймгуудын дарга нар:
Ардчилсан намын дотоод сонгууль болж, дүүрэг, аймгуудын дарга нарын нэрсүүд ил болжээ Нийслэлийн АН-ын даргаар: 1.Баянзүрх дүүргийн АН-ын даргаар УИХ-ын...
Иргэдийн цалингийн 500.0 мянга хүртэлх орлого дүнгээс ХХОАТ-ыг 100 хувь хөнгөлнө
Татварын багц хуулийн төсөлд нийт 13,000 гаруй иргэн, аж ахуйн нэгжээс 176 мянга орчим санал авч, нийт саналын 52.4 хувийг тусгажээ. Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд иргэдийн НӨАТ болон хувь хүний орлогын албан татварыг 2 их наяд төгрөгөөр, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 орчим тэрбум төгрөгөөр, нийтдээ 2.7 их наяд төгрөгийн татварын ачааллыг үе шаттай бууруулахаар тооцоолжээ. Аж ахуйн нэгж, жижиг, бичил бизнес эрхлэгчдэд үүсдэг хүндрэл бэрхшээлийг арилгаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг нэмэгдүүлэх, татварын ачааллыг бууруулах зорилгоор дараах зохицуулалтыг тусгасан байна. Үүнд: • Аж ахуйн нэгжүүдийн орлогын татварын шатлалыг өөрчилж, 6–10 тэрбум төгрөгийн татвар ногдуулах орлогод 15 хувь, 10 тэрбум төгрөгөөс дээш бол 25 хувийн татвар ногдуулах шатлалтай болгосон. • Бичил, жижиг бизнесийг дэмжих, татварын суурийгтэлэх зорилгоор хялбаршуулсан горимоор тайлан гаргах, босгыг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлж, улирал тутам татвараа төлөх боломжийг бүрдүүлсэн. • Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн орлогын татварын буцаалт 90 хувийн буцаалт эдлэх босго дүнг 2.5 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн. • Татвар төлөгчийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор өртэй байгууллагын банк дахь дансны 20 хувийг битүүмжлэхгүй үлдээнэ. • Гааль дээр НӨАТ авахгүй, 2 сар хүртэл хугацаагаар хойшлуулах боломжтой болно. • Тайлан залруулах хугацааг 1 жил байсныг 2 жил болгон сунгасан. • Хүний нөөцийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор ажилтныг сургах зардал болон ажилтанд зориулсан хангамжийн зардлыг хасагдах зардалд тооцох боломж бүрдүүлсэн. Гадаадад гаргасан үйлчилгээний зардалд И баримт шаардахгүй байхаар зохицуулсан. • Бизнес эрхлэгч бэлэн бусаар төлбөр төлсөн тохиолдолд НӨАТ шингэсэн бараа, үйлчилгээ гэж үзэж, татвар ногдох орлогоос хасаж тооцно. • Салбарын онцгой чөлөөлөлтийг цуцалсан. • Орлого нь 400 сая төгрөгөөс бага татвар төлөгч хялбаршуулсан горимоор НӨАТ, ХХОАТ, ААНОАТ-ын тайлангаа гаргаж, 1 хувиар татвараа төлөх боломжтой....
Бага насны хүүхдийн амь насыг бүрэлгэсэн этгээдэд ялын дээд хэмжээ өгчээ
БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ ОНОГДУУЛАВ Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх, 2026 оны...
Монгол Улс, БНСУ цагаачлал, визийн бодлогын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцэв
Монгол Улс, БНСУ цагаачлал, визийн бодлогын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар хэлэлцэв Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад харилцааны...
Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгов
Хөвсгөл нуурыг төрийн тахилгат болгох асуудлыг орон нутгийн удирдлага, иргэдийн зүгээс удаа дараа илэрхийлж, хүсэлт тавьж, уламжилсаны үр дүнд Хөвсгөл...
Хүүхдийн хүчирхийлэгч, педофиль Эйпштейны файлуудад Монголын ерөнхийлөгч асангууд нэр холбогдсон байна
Сүүлийн үед сошиал орчинд олонтаа дурдагдаж буй J.Epstein нь бодитоор гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг нь шүүхээр тогтоогдсон насанд хүрээгүй...

The sherwani designs look royal and elegant.