Samsung утасны Messages апп нь 7-р сард бүрэн зогсоогдоно гэж мэдэгджээ
Samsung Messages апп нь 7-р сард бүрэ зогсоогдох гэж байгааг Samsung-ийн АНУ-ын сайтад нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.
Нөлөөлөлд өртсөн хэрэглэгчдэд энэ хугацаанд Google Messages апп руу шилжихийг зөвлөсөн байна.
Ингэснээр Android дээр мессеж нэг стандарттай болно гэж үзжээ.
📱 Бүх Samsung Galaxy утаснууд Android үйлдлийн систем дээр ажилладаг.
7-р сараас хойш бүх төхөөрөмж дээр бүрэн зогсох бөгөөд Google Messages ашиглахын тулд Play Store-оос татаж суулган, Default мессеж апп болгож тохируулна.
Зарим хэрэглэгчид апп дотроос заавар бүхий мэдэгдэл авч магадгүй гэжээ.
Харин Android 11 ба түүнээс доош хуучин системтэй утсанд шууд нөлөөлөхгүй
Өөрөөр хэлбэл энэ нь Samsung өөрийн мессеж аппыг бүр мөсөн зогсоож, цаашдаа Google-ийн мессеж аппыг стандарт болгож байна гэсэн үг юм.
