Амралтын өдрүүдэд Улаанбаатарт сэрүүвтэр, өдөртөө 16 хэм дулаан байна

2026.09.06
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүвтэр байна.

Дорнодын ихэнх сумд, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатарын хойд сумдын нутгаар 0.0-14.0мм бороо, Өвөрхангай, Төв, Дундговь, Хэнтийн ихэнх сумдын нутгаар 15.0-25.0мм ахиухан хэмжээний бороо, Хэнтийн уулаараа нойтон цас орно.
Ням гарагийн өдөр Өмнөговь, Дорнодын ихэнх сумдын нутгаар, Дорноговь, Хэнтий, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-12.0мм бороо орно.
Салхи говийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Улаанбаатарт өдөртөө +16°C орчим, шөнөдөө -3°C хүрч сэрүүсэх төлөвтэй байна.

Агаарын температур ихэнх нутгаар сэрүүн амралтын өдрүүд тохиох нь.