УБ-Эрдэнэ сум-Багануур чиглэлийн Х:17 дугаарын автобус Цонжин Болдог дээр зогсдог болно

Улаанбаатар-Төв аймгийн Эрдэнэ сум-Багануур чиглэлийн Х:17 автобусыг Цонжин болдог орчимд зогсоох урд, хойд зогсоолын тэмдэг тэмдэглэгээг байршуулах ажлыг хийж гүйцэтгэжээ.

Ингэснээр гадаад, дотоодын иргэд, жуулчид “Тэнгэр плаза”-аас Цонжин болдог чиглэлд зорчих боломжтой болж байна.
Тухайн чиглэлд иргэд 15,000 төгрөгөөр зорчих боломжыг 2026 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлүүлэхээр болжээ.