Непалын гамшгийн 11 дэхь өдөр 60 настай эмэгтэйг аварчээ

Непалын цагдаа болон армийнхан Непал-Хятадын хил орчмын үерийн гамшгаас хойш 10, 11 дэх өдөр дахин хоёр хүнийг эсэн мэнд аварчээ.

Цагдаагийнхан Бидур хотод гэрийнхээ нурангид амьдаараа дарагдсан 60 настай эмэгтэйг аварсан бол Непалын армийн аврагчид Upper Trishuli I усан цахилгаан станцын хонгил дотроос Хятад улсын иргэнийг эсэн мэнд гаргажээ.

Эх сурваож: Nepal times