“Питер Пэн аав” хэмээн алдаршсан аав хүүгийнхээ ирээдүйг шийдэж амжилгүй нас баржээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ өөрийг нь нас барсны дараа хэн асран хамгаалах вэ гэдгийг шийдэхийн төлөө улс даяар эрэл хайгуул хийж, амьдралын түүхээ олон нийтэд хуваалцсан Өмнөд Солонгосын сошиалын идэвхтэн Жон Гён Чоль 64 насандаа таалал төгсжээ.

Түүнийг “Питер Пэн аав” хэмээн нэрлэдэг байсан бөгөөд элэгний хорт хавдрын хожуу шатанд өвчилж, өнгөрсөн бямба гарагт нас барсан байна.

Жон Гён Чоль 27 настай, аутизмтай хүүгээ 20 гаруй жил ганцаараа асран хамгаалжээ. Хүүгийн хөгжлийн түвшин 2-3 настай хүүхдийнхтэй дүйцдэг аж.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эмч нар түүнд элэгний хорт хавдрын хожуу шатанд орсон бөгөөд амьдрах хугацаа зургаан сар орчим хэмээн оношилжээ. Тэр цагаас хойш өөрийг нь нас барсны дараа хүүгээ хэн асрах вэ гэдэг хамгийн том асуудал нь болсон байна.

Тэрээр улс орон даяар бараг 1,000 асрамж, халамжийн байгууллагатай холбогдсон ч хүүг нь хүлээн авах газар тун ховор байжээ. Ингээд өөрийн эрэл хайгуул, зовлон бэрхшээлийн талаар “Brunch” платформд бичиж эхэлсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж, улмаар телевизийн нэвтрүүлгүүдээр дамжин Солонгос даяар танигдсан байна.

Түүний түүхийг сонссон хүмүүс 80 сая воны /ойролцоогоор 59 мянган ам.доллар/ хандив цуглуулж, эцэст нь хүү нь хөгжлийн хүнд хэлбэрийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийгэмлэгийн тосгонд амьдрах боломжтой болжээ.

Гэхдээ Жон Гён Чоль зөвхөн өөрийн хүүгээр зогсохыг хүссэнгүй. Тэрээр өөртэй нь адил нөхцөлд байгаа гэр бүлүүдэд туслахын тулд хүнд хэлбэрийн аутизмтай насанд хүрэгчдэд зориулсан халамжийн сан байгуулахаар ажиллаж байв.

Нас барахаасаа ердөө 10 гаруй хоногийн өмнө буюу наймдугаар сарын 26-нд тус санг байгуулах бэлтгэл хороог хүртэл байгуулжээ. Түүний эхлүүлсэн ажлыг хамтран ажиллагчид нь үргэлжлүүлэхээр болсон байна.“Питер Пэн аав” хэмээн алдаршсан аав хүүгийнхээ ирээдүйг шийдэж амжилгүй нас баржээХөгжлийн бэрхшээлтэй хүүгээ өөрийг нь нас барсны дараа хэн асран хамгаалах вэ гэдгийг шийдэхийн төлөө улс даяар эрэл хайгуул хийж, амьдралын түүхээ олон нийтэд хуваалцсан Өмнөд Солонгосын сошиалын идэвхтэн Жон Гён Чоль 64 насандаа таалал төгсжээ.Түүнийг “Питер Пэн аав” хэмээн нэрлэдэг байсан бөгөөд элэгний хорт хавдрын хожуу шатанд өвчилж, өнгөрсөн бямба гарагт нас барсан байна. Жон Гён Чоль 27 настай, аутизмтай хүүгээ 20 гаруй жил ганцаараа асран хамгаалжээ. Хүүгийн хөгжлийн түвшин 2-3 настай хүүхдийнхтэй дүйцдэг аж.Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эмч нар түүнд элэгний хорт хавдрын хожуу шатанд орсон бөгөөд амьдрах хугацаа зургаан сар орчим хэмээн оношилжээ. Тэр цагаас хойш өөрийг нь нас барсны дараа хүүгээ хэн асрах вэ гэдэг хамгийн том асуудал нь болсон байна.Тэрээр улс орон даяар бараг 1,000 асрамж, халамжийн байгууллагатай холбогдсон ч хүүг нь хүлээн авах газар тун ховор байжээ. Ингээд өөрийн эрэл хайгуул, зовлон бэрхшээлийн талаар “Brunch” платформд бичиж эхэлсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж, улмаар телевизийн нэвтрүүлгүүдээр дамжин Солонгос даяар танигдсан байна. Түүний түүхийг сонссон хүмүүс 80 сая воны /ойролцоогоор 59 мянган ам.доллар/ хандив цуглуулж, эцэст нь хүү нь хөгжлийн хүнд хэлбэрийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийгэмлэгийн тосгонд амьдрах боломжтой болжээ.Гэхдээ Жон Гён Чоль зөвхөн өөрийн хүүгээр зогсохыг хүссэнгүй. Тэрээр өөртэй нь адил нөхцөлд байгаа гэр бүлүүдэд туслахын тулд хүнд хэлбэрийн аутизмтай насанд хүрэгчдэд зориулсан халамжийн сан байгуулахаар ажиллаж байв.Нас барахаасаа ердөө 10 гаруй хоногийн өмнө буюу наймдугаар сарын 26-нд тус санг байгуулах бэлтгэл хороог хүртэл байгуулжээ. Түүний эхлүүлсэн ажлыг хамтран ажиллагчид нь үргэлжлүүлэхээр болсон байна. Тэрээр нас барахынхаа өмнөхөн хүүгийнхээ тухай:“Ааваа мартчихаад аз жаргалтай амьдраасай гэж хэлмээр байна. Гэхдээ намайг бүр мөсөн мартаасай гэж хүсэхгүй. Нэгэн цагт түүн рүү халуун дулаан харцаар хардаг байсан хөгшин аавыгаа багахан санаж яваасай”хэмээн ярьжээ. Жон Гён Чолын оршуулгыг өөрийнх нь хүсэлтийн дагуу тусгай ёслол, гашуудлын танхимгүйгээр хийхээр болсон байна. Эх сурвалж: The Korea Herald

Тэрээр нас барахынхаа өмнөхөн хүүгийнхээ тухай:“Ааваа мартчихаад аз жаргалтай амьдраасай гэж хэлмээр байна. Гэхдээ намайг бүр мөсөн мартаасай гэж хүсэхгүй. Нэгэн цагт түүн рүү халуун дулаан харцаар хардаг байсан хөгшин аавыгаа багахан санаж яваасай”хэмээн ярьжээ.

Жон Гён Чолын оршуулгыг өөрийнх нь хүсэлтийн дагуу тусгай ёслол, гашуудлын танхимгүйгээр хийхээр болсон байна.

Эх сурвалж: The Korea Herald