Алга болсон эмэгтэйг кафены хөлдөөгчтэй континерээс олжээ
БНСУ-ын Кёнги мужийн Пажү хотод 60 гаруй насны эмэгтэй сураггүй алга болсноос хэдхэн цагийн дараа кафены асар том хөлдөөгчнөөс нас барсан байдалтай олджээ.
Цагдаа нар эмэгтэйн гар утасны байршлыг тогтоосноор тухайн кафенд хүрч очсон байна. Ингээд 30 ам метр орчим хэмжээтэй, контейнер хэлбэрийн хөлдөөгчний үүдний хэсгээс эмэгтэйн цогцсыг олжээ.
Хөлдөөгчний доторх температур хэдэн арван хэмээр хасах хэмжээнд байсан байна.
Эмэгтэйг баасан гарагийн шөнө дунд орчимд Сөүл хотод сураггүй болсон гэж бүртгүүлсэн байжээ.
Цагдаа нар кафены 30 гаруй насны эзнийг гол сэжигтнээр тогтоож, Сөүл хотын Ёндинпу дүүргээс баривчилсан байна.
Хохирогч болон сэжигтэн хоёр хэрэг гарахаас ердөө нэг өдрийн өмнө тус кафенд анх уулзсан гэж цагдаа нар үзэж байна.
Эмэгтэй бэлгийн карттай холбоотой асуудлаар кафенд очсон бөгөөд сэжигтэн нь бэлгийн картыг бэлэн мөнгө болгон хөрвүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг байсан гэх мэдээлэл байна.
Цагдаа нар эмэгтэйг хэрхэн хуурч авчирсан, амь насыг нь хэрхэн хөнөөсөн болон хэргийг үйлдэх болсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
