улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан байна
ТАРИАЛАНЧИД, ХАДЛАНЧИД, МАЛЧИД АНХААРНА УУ❗❗
9-р сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Архангай, Булган, Төв аймгийн ихэнх сумд, Сэлэнгийн зарим, Хөвсгөл, Өвөрхангай, Хэнтийн хойд сумдын нутгаар🌧🌧,
18-ны өдөр Булган, Төв, Хэнтийн ихэнх сумд, Завхан, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын зарим сумд, Өвөрхангайн хойд сумдын нутгаар 0.0-18.0 мм 🌧🌧бороо,
18-19-нд шилжих шөнө Хэнтийн хойд, Дорноговийн өмнөд сумд, Дорнод, Сүхбаатарын зарим сумдаар🌧🌧,
19-ний өдөр Сэлэнгэ, Хэнтийн хойд, Төв аймгийн зүүн хойд, Сүхбаатарын өмнөд, Дорнодын зарим сумдын нутгаар🌧🌧,
19-20-нд шилжих шөнө Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар🌧🌧,
20-ны өдөр Дорнодын хойд болон зүүн сумдын нутгаар,
21-ний өдөр Хөвсгөл, Булганы хойд сумдын нутгаар 0.0-8.0 мм бороо 🌧🌧орно.
🌡❗9-р сарын 18-наас ихэнх нутгаар сэрүүснэ.
🌾Тиймээс :
🌧️ Бороо орохоос өмнө болц гүйцсэн ургацаа хураах ажлыг эрчимжүүлэх;
🌾 Хураасан ургацыг чийг, бороонд норохоос хамгаалж, хуурай нөхцөлд хадгалах;
🌾Хадлан, ургамлын үлдэгдлийг бороонд норохоос өмнө хурааж, нөмөр хуурай газар хадгалах;
