В.ЗЕЛЕНСКИЙ НЬЮ-ЙОРКТ ИРЛЭЭ, ТҮҮНИЙГ 20 ГАРУЙ УУЛЗАЛТ, ШИНЭ ДРОННЫ ХЭЛЭЛЦЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Украины Ерөнхийлөгч В.Зеленський, Тэргүүн хатагтай Олена Зеленськая болон Украины дипломат төлөөлөгчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцохоор Нью-Йорк хотод хүрэлцэн иржээ.
Зеленский даваа гарагийн орой 21:43 цагийн орчимд Нью-Йоркт газардсанаа мэдэгдсэн байна.
Түүний айлчлалын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Европын удирдагчид, АНУ-ын сенаторууд болон Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүд, олон улсын байгууллагууд, томоохон компаниуд, судалгааны байгууллагуудтай 20 орчим уулзалт хийхээр төлөвлөжээ.
Мөн шинэ “Дроны хэлэлцээр” байгуулахаар бэлтгэж байгаа бөгөөд уг гэрээнд ямар талууд оролцох, ямар агуулгатай байх нь одоогоор бүрэн тодорхой болоогүй байна.
Украины талын гол зорилтууд:
• Агаарын довтолгооноос хамгаалах нэмэлт дэмжлэг авах
• Дайны санхүүжилтийг нэмэгдүүлэх
• Аюулгүй байдал болон хурцадмал байдлыг бууруулах тодорхой санал танилцуулах
• Олон улсын дэмжлэг, дипломат дарамтыг нэмэгдүүлэх
• Дайныг дуусгахад чиглэсэн хэлэлцээг урагшлуулах
Зеленский мөн Нью-Йорк хотноо “Крымын олон улсын платформ”-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжих асуудлыг хэлэлцэнэ.
Харин Олена Зеленська Колумбийн их сургуульд оюутан, багш нартай уулзаж, НҮБ-ын хүрээнд болсон Тэргүүн хатагтай, ноёдын дээд хэмжээний уулзалтын үр дүнг танилцуулах аж.
Түүнчлэн Украины тэргүүн хатагтайн сангийн төслүүдийг дэмждэг Америкийн бизнес эрхлэгчид, буяны байгууллагын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ.
