Израйлын ерөнхий сайд Нетаньяху, Нью-Йорк хотын дарга Мамдани нарын маргаан дахин хурцдав
Израилийн Ерөнхий сайд Биньжямин Нетаньяху болон Нью-Йорк хотын дарга Зохран Мамдани нарын хоорондын зөрчил мягмар гарагт дахин хурцадлаа.
Мамдани CNN-д өгсөн ярилцлагадаа Нетаньяхуг “дайны гэмт хэрэгтэн” хэмээн тодорхойлж, Газын зурвас дахь Палестинчуудын эсрэг үйлдэгдэж буй үйл ажиллагааг “аймшигт геноцид” хэмээн үзэж байгаагаа дахин илэрхийлжээ. Тэр мөн Олон улсын эрүүгийн шүүхээс Нетаньяхугийн эсрэг гаргасан баривчлах тогтоолыг хүндэтгэх ёстой гэж мэдэгдсэн байна.
Үүний хариуд Нетаньяху олон нийтийн сүлжээнд видео мэдэгдэл нийтэлж, Мамданийг ХАМАС-ыг дэмждэг, Нью-Йорк дахь еврейчүүдийн эсрэг үймээн самуун өдөөсөн гэж буруутгажээ. Нетаньяху НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцох үеэрээ Израилийн цэргүүд болон Мамданитай холбоотой асуудлаар “үнэнийг хэлнэ” гэж мэдэгдсэн байна.
Мамдани харин Нетаньяхугийн энэ мэдэгдлийг няцааж, “Ерөнхий сайдын видеонд хэлсэн зүйл үнэн биш” гэж хариулжээ.
Нетаньяху есдүгээр сарын 24-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейд үг хэлэхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: Reuters
