А.Ариунзаяа: Талонд хамрагдаагүй 1,000 өрхөд өнөөдрөөс хүнсний багц олгож эхэлсэн

Read Time:32 Second

ХНХ-ын  сайд А.Ариунзаяа: ”Хүнсний эрхийн бичигт 44 мянган иргэн хамрагдаж байгаа. Хүнсний талоныг хоёр дахин нэмэгдүүлсэн буюу 36 мянган төгрөгөөр олгож байна. Маргаашаас хүүхдийн мөнгө орно. 641 мянган өрхийн 1.2 сая хүүхэд хүүхдийн мөнгө авна. Хүнсний талонд хамрагдаагүй 1,000 өрхөд өнөөдрөөс хүнсний багц олгож эхэлсэн. Дүүргүүд өөрсдийн нөөц сангаас хөрөнгө гаргаад эмзэг бүлгийн өрхөд тусламж үзүүлж байна. 38,398 ажил олгогч, 410,647 даатгуулагч сайн дурынхантай нийлээд 567,135 хүн нийгмийн даатгалын чөлөөлөлтөд хамрагдаж байна. Ажилгүйдлийн даатгалын сангийн дэмжлэгт 80,504 даатгуулагч хамрагдсан. Үүнд 43 тэрбум төгрөгийг зарцууллаа. Ажилгүйдлийн даатгалын сангийн үлдэгдэл 40-өөс бага тэрбум төгрөг болоод байна” гэлээ.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
100%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

8,854 thoughts on “А.Ариунзаяа: Талонд хамрагдаагүй 1,000 өрхөд өнөөдрөөс хүнсний багц олгож эхэлсэн