Лионел Мессигийн Барселона клубтэй хийсэн 673 сая долларын гэрээ

Read Time:55 Second

Мессигийн хамгийн сүүлийн Барселона клубтэй зурсан дөрвөн жилийн гэрээ нь 555 сая евро буюу бүх спортын түүхэн дэх дэлхийн хамгийн үнэтэй гэрээ (673 сая доллар) гэдгийг Испанийн Эл Мэндо сонин дэлгэсэн.

Мессигийн Каталаны клубтэй 2017 онд хийсэн гэрээний материалыг Испани хэвлэл анх удаа нийтэд дэлгэсэн юм. Үүнд түүний нэг улирлын тогтмол цалин нь 138 сая евро ($167 сая) бөгөөд тамирчны түүхэнд байгаагүй өндөр үнэтэй гэрээ гэдгийг онцолжээ. Тэрээр гэрээний үнийн дүнгээс ойролцоогоор 510 сая еврог аль хэдийн өөрийн болгожээ.

Гэрээний материал задарсан тухайд клубын удирдлага “Хоёр тал хоорондын зөвшилцөлд хүрээд хийсэн гэрээний нууц материал задарсанд харамсалтай байна. Гэсэн ч Барселона клуб гэрээ задарсан асуудалтай огт хамааралгүй бөгөөд хуулийн байгууллагат хандаж арга хэмжээ авна” Лионел Мессигийн нэр төр, алдар хүндэд халдаж байгаа энэ үед хөлбөмбөгчнөө байнга дэмжихээ илэрхийлсэн юм.

Мөн клубын дасгалжуулагч Роналд Күүмэн: “Гэрээ яаж яваад хэвлэлд очсоныг олж мэдэх хэрэгтэй. Хэрвээ клуб дотроос хэн нэгэн гэрээг задалсан бол түүнд энэ клубт үлдэх ирээдүй байх ёсгүй” хэмээсэн билээ.

Одоогоор Месси олон нийтэд хандаж албан ёсоор тайлбар өгөөгүй ч Атлетик Билбао клубтэй хийсэн тоглолтод гоолдосноор Барселона клуб Ла лигийн хүснэгтийн хоёрдугаар байранд бичигдэж байна.

Happy
Happy
100 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

6,154 thoughts on “Лионел Мессигийн Барселона клубтэй хийсэн 673 сая долларын гэрээ

  1. I truly wanted to send a simple remark in order to say thanks to you for the splendid tactics you are showing at this website. My time-consuming internet investigation has at the end been honored with reliable concept to exchange with my visitors. I would claim that we readers actually are unequivocally lucky to live in a great community with very many special people with great solutions. I feel really fortunate to have encountered the weblog and look forward to plenty of more enjoyable moments reading here. Thanks again for all the details.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *