Ковид ба Эмэгтэйчүүдийн амиа хорлолт үнэмлэхүй өсөв

Read Time:1 Minute, 42 Second

Япон улсад 2020 онд сүүлийн 11 жилтэй харьцуулахад хамгийн их амиа хорлолт бүртгэгджээ. Эрэгтэйчүүдийн амиа хорлох үзэгдэл үл мэдэг буурсан бол эмэгтэйчүүдийнх 15 хувиар өссөн гайхмаар үзүүлэлт гарсан байна.

Аравдугаар сард Японд өмнөх жилтэй харьцуулахад даруй 70 хувиар эмэгтэйчүүдийн амиа хорлолт өссөн байна. Юу болоод байна вэ? Яагаад цар тахал эрэгтэй хүнээс илүү эмэгтэй хүнд ингэж хурцаар нөлөөлж байна вэ?

2008 оны эдийн засгийн хямрал дунд насны эрчүүдэд хамгийн хүндээр туссан шиг өнөөдрийн цар тахлын нөхцөл эмэгтэй тэр дундаа залуу эмэгтэйчүүдэд илүү нөлөөлжээ.

Number of suicides in Japan. 2008 - 2020.  .
2008-2020 онд Японы амиа хорлосон эр, эм хүйсийн хүмүүсийн граф

Амиа хорлолтын тал дээр Японы тэргүүлэх эксперт, профессор Мичико Юэда “Эмэгтэйчүүдийн амиа хорлолтын энэ өсөлт үнэхээр хачирхалтай, ховор явдал. Би бүх карьертаа амиа хорлолтын ийм их өсөлт харж байгаагүй. Эмэгтэй хүмүүс дийлэнх нь ажилладаг салбар болох аялал жуулчлал, хоол хүнс, жижиглэн худалдааны салбар корона вирусын хор нөлөөг их амссан. Ихэнх эмэгтэйчүүд гэрлэхээ больсон. Тэд өөрсдийн амьдралаа авч явах хэрэгтэй ч тогтмол ажил, орлогогүй болсон. Тэгэхээр ямар нэг юм болоход эдгээр эмэгтэйчүүдэд хамгийн хүнд тусдаг. Ялангуяа сүүлийн найман сард орон тооны маш олон ажилтнууд ажлын байраа алдсан” гэв.

Японд цар тахлын улмаас сая дөрвөн зуун мянган хүн ажилгүй болсоны тэн хагасаас илүү хувь нь эмэгтэйчүүд юм. Тэгвэл ажилтайгаа үлдсэн нь ч ихээхэн стрэсст өртсөн байна. Цар тахлын өмнө гэрээсээ ажиллана гэдэг Японд их ховор үзэгдэл байлаа. Зайнаас даргадаа хийсэн ажлаа үнэлүүлэх, хөл хорионы үед үр хүүхэд, өөрсдийнхөө эрүүл ахуйн дэглэмийг сахиулах, халдвар авах эрсдэлтэй өндөр настай эцэг эхээ асрах гээд тэдэнд санаа тавих асуудал мундахгүй мөртлөө найз нөхөдтэйгөө холбогдох бусад нийгмийн дэмжлэг авах боломж илт багасжээ.

Сэтгүүлч, Амиа хорлолттой тэмцэх төрийн бус байгууллагын эзэн Ясуюуки Шимизу “Алдартнуудын амиа хорлосон мэдээний дараа ирэх арваад хоногт нь амиа хорлолт эрс нэмэгддэг. Жишээ нь 9-р сарын 27-нд гэртээ амиа хорлосон байдалтай олдсон алдарт жүжигчин, кино од Юко Такэючигийн үхлийн дараа түүнтэй нас ойролцоо эмэгтэйчүүдийн дунд амиа хорлолт үнэмлэхүй нэмэгдсэн датаг харж болно” хэмээв.

Юко Такэючи есдүгээр сард амиа хорлосны дараа өмнөх жилийн есөн сартай харьцуулж үзэхэд амиа хорлосон эмэгтэйчүүдийн тоо 90 хувиар өссөн гунигтай тоо баримт байна.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

2,882 thoughts on “Ковид ба Эмэгтэйчүүдийн амиа хорлолт үнэмлэхүй өсөв