Шинээр 103 халдварын тохиолдол бүртгэгдлээ

Read Time:57 Second


Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн Халдварын тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн хоногт 19,341 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 103 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 3,664 болж байна.

Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн нэг тохиолдол бүртгэгдсэн. Тухайн хүн Истанбулийн онгоцоор хоёрдугаар сарын 25-нд ирсэн хүн бөгөөд нийт зөөвөрлөгдсөн тохиолдол 422 боллоо.

Шинээр батлагдсан 103 тохиолдлын 92 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 11 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн байршил:

БЗД-ийн 6, 14, 25, 26 дугаар хороо
СХД-ийн 5 дугаар хороо
ЧД-ийн 6 дугаар хороо
СБД-ийн 1, 10, 15 дугаар хороонд амьдардаг хүмүүс байна.
Сүүлийн хоногт 60 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүнийй тоо 2,907 боллоо.

Өнөөдрийн байдлаар нийт 740 хүн эмчлэгдэж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 692 хүндэвтэр 41, хүнд 2 , маш хүнд 2 хүн байна.

Ойрын өдрүүдэд шинээр илрэх халдварын тоо тогтвортой их байна. Олон хүнийг хамарсан голомтууд бүртгэдсэн. Эрүүл мэндийн ажилтнуудын дундах халдвар мөн нэмэгдэж байна. Тиймээс хувь хүмүүс нийгмийн харилцааг багасгах, олон хүнтэй газраар явахгүй байх хэрэгтэй” гэв.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

2,208 thoughts on “Шинээр 103 халдварын тохиолдол бүртгэгдлээ