УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатарыг үлдээхээр болжээ

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг чуулганы хуралдаанаар хаалттай хэлэлцсэн юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатар гишүүнийг үлдээхээр болсон байна.

Бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг гишүүдээс цаасаар авчээ. Уг асуудлаар УИХ-ын гишүүн Н.Энхболд “Санал хураалтыг цаасаар явууллаа. Гишүүдийн олонх Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зөв гэж үзлээ. Харин Н.Наранбаатар гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй” гэв.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.9-т УИХ нөхөн сонгуулийг санал авах өдрийн хамт санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногийн дотор энэ хуульд нийцүүлэн товлон зарлана хэмээн тусгажээ.

Бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн гишүүдийн гэм буруутай нь тогтоогдвол нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүсэх юм. Харин сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг Сонгуулийн Ерөнхий Хороо батална.

3 thoughts on “УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, Н.Наранбаатарыг үлдээхээр болжээ

  1. Your style is very unique in comparison to other folks I’ve read stuff from. Thanks for posting when you have the opportunity, Guess I’ll just bookmark this page.

  2. You really make it seem so easy with your presentation but I find this topic to be really something which I think I would never understand. It seems too complex and extremely broad for me. I’m looking forward for your next post, I will try to get the hang of it!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *