Гэмтэл, согогийн эмч мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгчөөр Т.Мөнхсайхан сонгогджээ

Read Time:48 Second

Монголын гэмтэл согогийн эмч мэргэжилтнүүдийн холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал гуравдугаар сарын 24-нд болжээ. Хурлаар тус холбоог үүсгэн байгуулагчдын санал, Удирдах зөвлөлийн гишүүдийн шийдвэрийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлого хариуцсан зөвлөх, Анагаах ухааны доктор, гэмтэл согогийн зөвлөх зэргийн эмч Т.Мөнхсайханыг холбооны Ерөнхийлөгчөөр сонгож, тамга тэмдгийг нь гардуулж өгсөн байна.

Тус холбооны олон улсын ээлжит XXIV эрдмийн чуулганыг амжилттай зохион байгуулсан УНТЭ-ийн Үе хэрх судлал, үе сэргээх төвийн хамт олонд баяр хүргэж, тус тасагт нэн шаардлагатай байсан ялтас шураг авагч болох хамгийн сүүлийн загварын иж бүрдэл багаж бэлэглэлээ.

Хурлын хүрээнд 2022 оны эрүүл мэндийн салбарын шилдгээр шалгарсан хоёр эмчийн ХБНГУ, БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтын зардал болон холбогдох асуудлуудыг шийдвэрлэсэн байна.

Мөн холбооны дүрэм, бүтцийн өөрчлөлт, 1-5 жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө, ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй гадаад дотоодын нийгэмлэг, холбоодтой хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, гишүүдийн гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдалтыг нэмэгдүүлэх, олон улсын ишлэл өндөртэй сэтгүүлд судалгаагаа хэвлэн нийтлүүлэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцжээ.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

100 thoughts on “Гэмтэл, согогийн эмч мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгчөөр Т.Мөнхсайхан сонгогджээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *