Л.Гантөмөр: АН Монголын ард түмнийг төртэй холбох гүүр бүхий улс төрийн хүчин болно

Read Time:1 Minute, 2 Second

Ардчилсан намын удирдлагууд хоорондоо харилцан ойлголцож, нэгдэж буйгаа мэдэгдлээ. АН-ын шинэ дарга Л.Гантөмөр тамгаа албан ёсоор гардан авч, санамж бичигт гарын үсэг зурлаа.

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ:
Өнөөдрийн эрх баригчдын хэт даварсан байдал, нэг намын дарангуйллыг бий болгосон бусармаг үйл явдлыг таслан зогсоох сөрөг хүчин бол Ардчилсан нам гэж ард түмэн харж байна. Яривал нийгмийн маш их бухимдал, цөхрөл, асуудал бий. Нэгэнт ойлгомжтой, ил тод байгаа асуудлыг одоо ярих биш сөрөг хүчний хувьд эвлэлдэн нэгдэж ажиллах нь зүйтэй юм. Өнөөдөр Л.Гантөмөр Ардчилсан намын даргын тамгаа гардан авч ажлаа эхлүүлж байна. Олон дэмжигч, манай намын гишүүд энэ үйл явдлыг дэмжиж байгаа гэж итгэж байна” гэв.

АН-ын дарга Л.Гантөмөр:
Ардчилсан  нам төдийгүй монголчууд бид эв эвийг хичээх зайлшгүй шаардлагатай болсон. Нэг үгээр ойлголцож, нэг алхам ухарч чаддаг байх чадварыг хэлж байгаа юм. Бид удаан хугацаанд тэвчээр гаргаж хэрүүл маргаангүй байж бид урагшаа алхаж, ажиллаж чадсан. АН-ын бүртгэл Дээд шүүхэд хийгдээд, МУ-ын Ерөнхийлөгч х.Баттулгаас гэрчилгээгээ авч намын даргаа бүртгүлсэн. АН-ын эцэг С.Зориг агсны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Бидэнд маргах, мэтгэлцэх, үйл ойлголцох зүйлс гарах нь тодорхой. Асуудлыг шийднэ. АН хүн хөөдөггүй, урьдаг, монголын ард түмэн төр хоёрыг холбох гүүр нь болсон улс төрийн хүчин байх болно” гэлээ.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

98 thoughts on “Л.Гантөмөр: АН Монголын ард түмнийг төртэй холбох гүүр бүхий улс төрийн хүчин болно

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *