Хөвсгөл нуурын гүнд 28 жил болсон шатахуун бүхий чиргүүлтэй “Зил 130” автомашиныг татан гаргалаа

Read Time:42 Second

 

Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгсэл татан гаргах ажиллагаа Хөвсгөл нуурын Марааны буланд үргэлжилж байна.
Тус ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн ахалж байгаа бөгөөд ажлын хэсэгт Зэвсэгт хүчний Жанжин штаб, Онцгой байдлын байгууллагын аврагчид, ШУТИС-ийн эрдэмтэн багш, цэргийн зөвлөх инженерийн бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний 186, 234 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хөвсгөл нуурын Марааны булангийн эргээс 2500 орчим метр зайтай, 128 метрийн гүнд 1995 онд живсэн шатахуун тээврийн 58-12ХӨ улсын дугаартай (Ч47-13) “ЗИЛ-130” загварын 17.8 тонн жинтэй чиргүүлтэй автомашиныг тусгай зориулалтын техник хэрэгсэл ашиглан татан гаргалаа.
Татан гаргасан шатахуун тээврийн чиргүүлтэй автомашинаас нийтдээ 10 тонн шатахуун, тос, тосолгооны материал гарсан бөгөөд тус бохирдлыг аюулгүй болгож, нуурын бохирдлыг бууруулахад бодит хувь нэмэр орууллаа.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
100%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

74 thoughts on “Хөвсгөл нуурын гүнд 28 жил болсон шатахуун бүхий чиргүүлтэй “Зил 130” автомашиныг татан гаргалаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *