Үерийн улмаас эвдэрсэн гүүрэн байгууламжуудыг сэргээн засварлахад Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргана

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны долдугаар сарын 26-нд болж 10 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Үерийн улмаас эвдэрсэн гүүрэн байгууламжуудыг сэргээн засварлахад Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргана

Цаг агаарын аюулт үзэгдэл, үерийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох чиглэлээр Баян-Өлгий, Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос Улсын онцгой комисст ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргахыг Сангийн сайд Б.Жавхланд зөвшөөрлөө.

Баян-Өлгий аймгийн хэмжээнд зургаадугаар сарын 10-12-ны өдрүүдэд цаг агаарын хэт халалтын улмаас уулархаг бүсийн цас ихээр хайлж Ховд, Сагсай, Булган, Буянт, Турган, Чихэртэй, Ганц мод, Цагаан гол, Согоог, Хар бутны зэрэг голын усны түвшин эрс нэмэгдэж, үерийн аюултай түвшинд хүрсэн. Үүний улмаас модон 7,  төмөр бетон 1 гүүр үерт өртөж, дахин ашиглах боломжгүй болжээ. Иймд уг гүүрүүдийг сэргээн засварлахад Засгийн гарын нөөц сангаас хөрөнгөгаргахаар болов. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Хараа голын гүүрийг сэргээн засварлах төсвийг шийдвэрлэлээ.

Нийслэлд үргэлжлэн орсон борооны улмаас “Сэлбэ”голын далан зарим газраараа сэтэрч, яаралтай сэргээн засварлах ажил үргэлжилж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цаг агаарын мэдээллийг цаг тухай бүрт нь олон нийтэд өгч, болзошгүй аюул, эрсдэлээс сэргийлж ажиллахыг Улсын онцгой комисст үүрэг болголоо.

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын 2022 оны “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах зарим арга хэмжээний тухай”, 2023 оны “Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулан ажиллаж байна. Ажлын хэсэг нийслэлийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэх эрсдэлтэй 47 сургуулийн 33 гаруй мянган хүүхдийг эрүүл, аюулгүй орчин суралцуулах, ачаалал өндөртэй 27 хорооны 26.8 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулах асуудлыг судлан, шийдвэрлэх юм.

Засгийн газрын хуралдаанаар цэцэрлэг, сургуулийн хүртээмж, ачааллыг бууруулах талаар салбарын яамнаас авч хэрэгжүүлж буй ажлын явцын мэдээллийг сонсоод Барилгын тухай хуульд заасны дагуу холбогдох журмыг боловсруулж батлах, хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх Засгийн газрын тогтоол боловсруулж, хэлэлцүүлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар даалгалаа.

Зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлж, хуульд өөрчлөлт оруулна

“Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2023 оны 233 дугаар тогтоолоор даалгасан Тусгай зөвшөөрлийн нэгдсэн санг цахим хэлбэрт шилжүүлж, төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох ажлыг эрчимжүүлэх хүрээнд хийж буй ажлын явцыг Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон И-Монгол академи УТҮГ-аас хийсэн судалгаагаар нийт 249 тусгай зөвшөөрөл олгож байгаагаас тухайн байгууллага өөрийн системээр 134, И-Монгол системээр 6, www.license.mn системээр 24, уламжлалт буюу цаасан хэлбэрээр 85-ыг олгож байна.

Тусгай зөвшөөрлийн нэгдсэн санг цахимжуулах ажлын хүрээнд цаасан хэлбэрээр олгож буй 85 зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлэх системийн бодлогын даалгаврыг бүрэн хийж дуусгасан, Зөвшөөрлийн нэгдсэн сангаас тусдаа буюу тухайн байгууллага өөрийн системээр олгодог 134  зөвшөөрлийг холбох техникийн зураглалыг гаргаж, системийн шаардлагыг боловсруулж дуусчээ.

Зөвшөөрлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт туссан 249 тусгай зөвшөөрлөөс цахимд шилжээгүй 85 зөвшөөрлийг цахимжуулах ажлыг эрчимжүүлэх хүрээнд холбогдох хууль, тогтоомж, журам, дүрэмд өөрчлөлт оруулах, төрийн үйлчилгээний нэгдсэн системүүдэд холбох, системийг сайжруулах талаар холбогдох арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтанд даалгалаа.

 

71 thoughts on “Үерийн улмаас эвдэрсэн гүүрэн байгууламжуудыг сэргээн засварлахад Засгийн газрын нөөц сангаас хөрөнгө гаргана

  1. В Балашихе выездной формат удобен для семьи, если близкого нельзя быстро доставить в клинику или состояние пациента ухудшается на фоне длительного запоя. Дом становится местом первичной стабилизации, когда врач видит, что капельница, вывод из запоя, консультация, снятие интоксикации и дальнейшие рекомендации могут быть проведены безопасно. Если состояние тяжелое, нарколог объясняет, почему нужна госпитализация, стационар, дополнительные обследования и круглосуточный медицинский контроль.
    Углубиться в тему – vrach-narkolog-na-dom

  2. В данной статье рассматриваются проблемы общественного здоровья и социальные факторы, влияющие на него. Мы акцентируем внимание на значении профилактики и осведомленности в защите здоровья на уровне общества. Читатели смогут узнать о новых инициативах и программах, направленных на улучшение здоровья населения.
    Только факты! – врач нарколог на дом

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *