Улаанбаатар хот руу нойтон тарвага оруулахыг бүх товчоодод хяналт шалгалт тавиж ажиллаж байна

Нийслэлийн засаг даргын энэ оны 08 дугаар сарын 02-ны өдрийн а/862 дугаар захирамжийн хүрээнд 08 дугаар сарын 10-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд тарваган тахал, хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр баталгаат болон баталгаат бус замын хяналт шалгалтын ажлыг тус албанаас Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн онцгой байдлын газар болон чиг үүргийн байгууллагуудтай хамтран зохион байгуулан ажиллаж байна. Нийслэлийн засаг даргын захирамж хэрэгжсэнээс хойших хугацаанд нойтон тарвагыг Улаанбаатар хотын бүс рүү нэвтрүүлэхийг завдсан үйлдлүүдийг илрүүлж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *