БНСУ-ын Хууль зүйн яамнаас хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэдэд зориулсан сайн дураар нутаг буцах тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ

Read Time:1 Minute, 7 Second

БНСУ-д хууль бусаар оршин суудаг 20 мянга шахам Монголчууд ажиллаж амьдардаг. Тэгвэл БНСУ-ын Хууль зүйн яамнаас хууль бусаар амьдардаг гадаадуудад тусгай хөтөлбөр зарлажээ.

2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сайн дураар нутаг буцах гадаадын иргэдийг торгуулиас чөлөөлж, хилээр буцаж орох эрхийг хязгаарлахгүй байх арга хэмжээ авахаар болсон. Энэ нь БНСУ-д оршин суух дэг журмыг сахих, тус улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа баривчилгааны аяны хүрээнд гадаадын иргэн өөрөө сайн дураараа нутаг буцах тохиолдолд тухайн иргэнд урамшуулал олгож, сайн дураараа нутаг буцах боломжийг олгох түр хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр юм.

Гэхдээ уг хөтөлбөрт хууль бусаар хил нэвтэрсэн, хуурамч гадаад паспорт ашигласан, эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон болон хилээр гарах шийдвэрийг хэрэгжүүлээгүй иргэнд хамаарахгүй бөгөөд дээрх хөтөлбөрт хамрагдаж, нутаг буцах хүсэлтэй иргэд БНСУ-ын Хууль зүйн яамны лавлах утас 1345 тусгай дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авахыг зөвлөж байна.

БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаадын иргэн энэ удаагийн нутаг буцах хөтөлбөрийн явцад сайн дураар нутаг буцаагүй, баривчилгаанд өртсөн тохиолдолд албадан нутаг буцаагдах ба тухайн иргэн багадаа 30 сая воны торгууль төлж, хилээр дахин нэвтрэх эрхээ хязгаарлуулах зэрэг хатуу арга хэмжээ авах талаар мэдэгдэж байна.

Мөн тус улсад хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдтэй тэмцэх 3 дахь удаагийн аяныг энэ оны 10 дугаар сараас эхлэн үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байгааг БНСУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгдээд байна.

Happy
Happy
0 %
Sad
Sad
100 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

102 thoughts on “БНСУ-ын Хууль зүйн яамнаас хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэдэд зориулсан сайн дураар нутаг буцах тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *