Өмнөд Солонгосын Бусан хотын иргэн 23 настай Jung Yu Jing-г “хүн алах сонирхол”-оор хүний амийг бүрэлгэсэнд шүүх бүх насаар нь хорих ял өгчээ

Read Time:1 Minute, 4 Second

Гэмт хэргийн “хорхойтон”, “шимтэн судлагч” гэж мөрдөгчдийн тодорхойлсон этгээдэд Өмнөд Солонгосын шүүх өчигдөр бүх насаар хорих ял оноожээ.

23 настай Jung Yu Jing  танихгүй оюутан эмэгтэйн амийг хөнөөсөн хэрэгийнхээ тухай  “Сонирхолтой санагдаад” хүний амь хөнөөсөн гэж мэдүүлжээ.

Бусан хотод амьдардаг энэ эмэгтэй 2023 оны тавдугаар сард интернэтээр танилцсан англи хэлний багш эмэгтэйг гэртээ хичээл заалгана гэж ирүүлээд амь насыг нь бүрэлгэжээ.

Ажил хийдэгүй, өвөөтэйгөө хамт амьдардаг энэ эмэгтэй хэдэн сарын турш хохирогч болох хүнийг хайсны эцэст ийнхүү санаатай аллага үйлджээ.

Тэр, какао ток-оор 50 гаруй хүнтэй харилцаж, гэрээр хичээл заалгуулахыг хүсч байжээ.

Тэдний нэгээс 26 настай эмэгтэйг сонгож, тавдугаар сард дунд сургуулийн хүүхдэдээ гэрээр хичээл заалгах хүсэлтэй ээж болон жүжиглэж, хохирогчийг гэртээ ирүүлжээ.

Хохирогчийг гэрт нь ирэхэд Жүн 100 гаруй удаа хутгалж, үхсэн ч тэр үргэлжлүүлэн  хохирогчийн цогцсыг мөчилж, савлаад таксигаар Бусан хотын хойд хэсэгт далайн эрэгт хүргээд хаясан байна.

Таксины жолооч цустай цүнх тээвэрлэж явсан эмэгтэйн тухай цагдаад мэдээлснээр тэр баривчлагдсан юм..

Жүн хүн алж үзэх төлөвлөгөөгөө гүнзгий  судалж байсныг мөрдөгчид компьютерээс нь тогтоосон байна.

Шүүхэд Жүн сэтгэцийн эмгэгийн улмаас аллага үйлдсэнээ тайлбарлаж, хөнгөн ял оноохыг хүсчээ.

Тойргийн шүүх түүнийг гэмт хэргээ нарийн төлөвлөгөөний дагуу санаатай үйлдсэн хэмээн хүсэлтийг нь хүлээж авалгүй бүх насаар нь хорих ял оноожээ.

Жүнд оноосон бүх насаар хорих ял хамгийн хүнд шийтгэл юм байна.

Эх сурвалж: Arirang news

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
29 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
71 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *