Өмнөд Солонгосын засгийн газар иргэдээсээ хууль зөрчсөн үйлдлийн тухай гэрч баримтыг худалдаж авдаг

Read Time:1 Minute, 45 Second

БНСУ-д хууль чанга, дээр нь хуулийн биелэлт өндөр. Олноороо тус улсад зорчдог Монголчуудад хэрэгтэй болов уу гэж эдгээр мэдээллийг орууллаа.

Цагдаагийн байгууллага, апликэйшинд зүй бус үйлдлийг олон нийтээс мэдэгдэж иргэд нь доорх урамшуулалыг авдаг юм байна.

Тамхи татсан ишээ шууд газар хаяж байгааг харвал хэн нэгэн утасныхаа  аппликэйшнд мэдэгдэж тухайн дүүргийн засаг захиргаанаас хамааран 3000вон~50,000вон хүртэлх шагнал авах боломжтой.

Дуртай газраа хууль бусаар хог хаягдлыг зориулалтын хогийн уутанд хог хаягдлыг ялгаж хийлгүйгээр хаявал аппликейшнд мэдэгдэж   30,000вон~300,000вон хүртэл шагнал авн

Хуурамч дуураймал бүтээгдэхүүн борлуулвал бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, худалдсан үйлдлийг цагдаад мэдээлсэн тохиолдолд 3 сая вон~10 сая воны урамшуулал авна.

Нуусан өмчийг мэдээлэх
Их хэмжээний өртэй, түүнийгээ төлөөгүй этгээдийн нуун дарагдуулсан эд хөрөнгийн тухай нотлох баримтыг ирүүлвэл уг өртэй этгээдийн нөхөн төлсөн дүнгийн 5-20 орчим хувь буюу 3 тэрбум вон хүртэл урамшуулал олгодог.

Хууль бус тоглоомын бүтээгдэхүүн нийлүүлэх, валют солих, мөрийтэй тоглоом зохион байгуулах эсхүл тоглохыг дэмжсэн сурталчилгаа байршуулах, тараасныг вэб сайт эсвэл цагдаад мэдээлвэл 1 сард 600,000 вон, 1 жилд 3 сая вон хүртэл нөхөн олговор олгоно.
Далайг бохирдуулсан хууль бус үйл ажиллагаа
Усан онгоц, далайн байгууламж гэх мэтээс бий болсон бохирдуулагч бодисыг хууль бусаар далайд асгасан тухай 119 цагдаагийн утсанд  мэдээллэвэл 50,000вон~3 сая вон хүртэлх шагнал авах боломжтой.
Хууль бусаар үл хөдлөх хөрөнгө худалдах, зуучлах эрх/эрхийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл г.м/-ийн талаар худал мэдүүлэх, Санхүүгийн гүйлгээгүйгээр, хуурамчаар үл хөдлөх хөрөнгө борлуулах, Үл хөдлөх хөрөнгө худалдсаныг мэдээлсний дараа гэрээг цуцлаагүй ч цуцалсан гэж худал мэдүүлэх, Өөр хүний нэр дээр арилжаа хийх гэх мэт Мэргэшсэн үл хөдлөх хөрөнгийн зуучлагчын тухай хууль зөрчсөн зуучлалын үйл ажиллагаа, Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хямрал учруулах үйлдэл зэргийг мэдээлсэн тохиолдолд 500.000вон хүртэл авах боломжтой.
Гэмт хэрэгтэн, сэжигтэнийг баривчлах
Цаазаар авах, бүх насаар нь хорих, 10-аас дээш жил хорих ялтай гэмт хэргийн сэжигтнийг баривчлахад тусалсан хүнд ​​1 сая вон хүртэл, Цуврал аллага, кибер терроризм зэрэг томоохон гэмт хэргийн сэжигтнийг баривчлахад тусалсан хүнд 500 сая вон хүртэл, 2 ба түүнээс доош хүний ​​амь насыг хөнөөсөн, барьцаалсан, соёлын үнэт зүйлийг хулгайлсан сэжигтнийг баривчлахад тусалсан хүнд 100 сая вон хүртэл хэмжээний урамшуулал тус тус олгодог.

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *