Романс залиланд өртсөн Баянхонгор аймгийн эмэгтэй 77 мянан доллароо залилуулаад амиа хорлосон харамсалтай хэрэг гарчээ

АНУ руу 18 удаагийн үйлдлээр 77 мянган ам.доллар шилжүүлсэн О гэгч эмэгтэйн гомдол ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд бүртгэгджээ.

Тодруулбал, уг эмэгтэй нь малчин, нөхөр болон сургуулийн насны гурван хүүхдийн хамт амьдардаг байжээ. Өнгөрсөн долоо хоногт сургалтад суухаар Баянхонгор аймгийн төвд ирсэн үедээ амиа хорлосон байдалтай олджээ. Хэргийг аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа юм байна. Талийгаачийн тухайд ойр тойрны хүмүүсээсээ их хэмжээний мөнгө зээлсэн байсныг эх сурвалжууд онцолж байгаа юм.Тэрбээр хаяг байршил нь тодорхой бус иргэнтэй фэйсбүүкээр харилцаж залилуулсан байна.

ЭНЭ ТӨРЛИЙН ЗАЛИЛАН ЯМАР ХЭРБЭРЭЭР ЯВАГДДАГ ВЭ

Aliso Camelove гэгч нь иргэн “Д”-д өөрийгөө АНУ-д ажилладаг, хувийн компанитай, ажил гүйцэтгэлийн их хэмжээний мөнгө орж ирэх үед өгсөн мөнгийг нь буцааж 2-3 дахин нугалж өгнө гэж итгүүлэн 75 мянган ам.доллар авсан байна. Тухайн эмэгтэй өөрийнхөө залилуулж байгааг гурван сарын турш мэдээгүй бөгөөд, мэдсэнийхээ дараа цагдаад ханджээ. Цагдаагийн байгууллагаас тухайн улсын Консулын газраар дамжуулан хайлт хийхэд Aliso Camelove нэртэй хүн АНУ-д бүртгэлгүй гэдэг нь тогтоогджээ.

Олон улсад “ROMANCE SCAM” гэж нэрлэдэг энэ гэмт хэргийн цаана хохирогчтой чин сэтгэлээсээ ярилцаж байгаа дүр эсгэн, итгэл төрүүлж, 3-6 сарын хугацаанд хайр дурлалын сэдвээр яриа өрнүүлж, урхиддаг байна. Эмэгтэйчүүд англи хэлээ сайжруулна, гадны хүнтэй сууж баян тансаг амьдарна, гадагшаа явна гэсэн хүслүүдээрээ дамжуулан гадны иргэнтэй сошиал орчинд найз болох нь их байдаг, үүний цаана ихэвчлэн улс дамнасан залилангийн хэрэг үйлдэгчид бүлгээрээ ажиллаж байдаг юм байна. Тэд өөртэй нь харилцаж байгааг ойр дотны хүмүүс, найз нөхдөдөө хэлэхгүй байхыг хүсэж, хувийн санхүүг нь дараа бага багаар мөнгө нэхэж эхэлдэг аж.

Тэдний арга нь ихэвчлэн гадаадад амьдрах урилга явуулна, чиний нэр дээр илгээмж явуулна, танай улсад үл хөдлөх хөрөнгө худалдаж аваад амьдарна, энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цалингаа шууд чиний дансанд чинь байршуулчихъя гэх мэтээр их хэмжээний ашиг амладаг байна. Үүний тулд тодорхой хэмжээний шимтгэл төлөх хэрэгтэй гэж залилж мөнгө авдаг гэнэ.

Энэ төрлийн залилангийн гэмт хэргийн хохирогч иргэн “У” гэх иргэнтэй ярилцлаа. Гаднын иргэнд 8 мянган ам.доллар залилуулжээ.

– Залилагч этгээд ямар байдлаар таны итгэлийг олж авав?

– Өнгөрсөн жил Америкийн цэргийн хүчинд ажилладаг гэх залуутай фэйсбүүкээр танилцаж, чатаар харилцаж эхэлсэн юм. Фэйсбүүк нийтэлдэг зураг нь цэргийн хувцастай итгэл төрүүлэхээр хүн байсан.

– Найзын хүсэлт өөр лүү чинь илгээсэн үү?

– Тийм ээ. Гоё зурагтай болохоор найзын хүсэлтийг нь авчихсан юм. Ингээд л сайхан амарсан уу, ямар ажил хийдэг гэх мэт зүйлсийг тогтмол явуулдаг байсан. Ингээд л харилцаж эхэлсэн.

– Тухайн этгээд танд ямар санал тавьж, мөнгийг тань авсан юм бэ?

– Тэр хүн “Би цэргийн хүчинд ажиллаж байхдаа их хэмжээний мөнгө олсон. Дарга нартаа хэлж болохгүй байна. Энэ мөнгийг чам руу илгээе. Би өөрөө араас нь очно” гэж хэлдэг байсан. Энэ мөнгийг авахад шимтгэл хэрэгтэй гэж хэлсэн. Эхлээд итгэхгүй байсан ч “тэгвэл өөр хүн рүү хандъя” гээд хэсэг хугацаанд надтай холбоо бариагүй. Хэд хоногийн дараа би өөрөө холбоо барьсан юм. Ингээд л мөнгө шилжүүлэхээр болсон. Тухайн үед олдсон боломжоо үгүй хийх гэж байгаа юм шиг мэдрэмж төрөөд мөнгө шилжүүлчихсэн юм.

– Та тухайн хүнтэй ярилцаж үзсэн үү?

– Үгүй. Видео колл хийхэд “Цэргийн хуарандаа байна. Энд утсаар ярихыг зөвшөөрдөггүй. Нууцаар чат бичиж байна” гэх мэт шалтгаан хэлээд ярилцдаггүй байсан. Эндээс мөнгөө авч гарчхаад л шууд Монгол руу явна гэж хэлж байсан.

– Тухайн үед та мөнгөө ямар данс руу илгээсэн юм бэ?

– Надад олон улсын данс илгээсэн. Би энэ данс руу нь л мөнгө шилжүүлсэн. Надад 40 мянган доллар өгнө гэж хэлсэн. Тухайн үед их хэмжээний мөнгө нүдэнд харагдаад л зуслангийн байшин бариулахаар цуглуулж байсан цөөхөн төгрөгөө аваад, нэмж найзаасаа хүүтэй мөнгө зээлээд шилжүүлчихсэн.

Ерөөсөө ажлын таван өдрийн дотор л 40 мянган доллартой болно гэж төлөвлөж байсан ч залилуулснаа сүүлд мэдсэн. Ерөөсөө миний мөнгийг аваад л шууд блоклоод алга болчихсон. Ингээд цагдаагийн байгууллагад хандахад залилуулсан олон хүн байдгийг мэдсэн.

Залилуулсан талаараа хүнд хэлэхээс ч санаа зовоод тэнгэр хол газар хатуу санагдаж байлаа. Хуульчид ч хандах боломжгүй, арга мухарддаг юм билээ. Гадаад руу шилжүүлсэн учраас цагдаа нар ч ажиллахад бэрх гэдгийг мөрдөгчтэйгөө уулзаад олж мэдсэн. Өнөөдөр ч энэ төрлийн залилан байна. Манайханд их мөнгө амлахад шунал нь хөдөлдөг үзэгдэл түгээмэл бий. Ямар ч аргаар хамаагүй тухайн мөнгийг авах гэж л үздэг. Энэ чанар нь романс залиланд өртөх үндсэн шалтгаан болдог шиг санагдсан. Эцэст нь хэлэхэд нэр нүүр нь мэдэгдэхгүй хүний данс руу мөнгө шилжүүлж болохгүй юм байна шүү.

348 thoughts on “Романс залиланд өртсөн Баянхонгор аймгийн эмэгтэй 77 мянан доллароо залилуулаад амиа хорлосон харамсалтай хэрэг гарчээ

  1. usa android is foxwood casino open (Leanna) bonus, best rated online pokies
    new zealand and united statesn roulette strategy
    to win big, or new zealandn original slot machine download

  2. Everything for Minecraft http://www.topminecraftworldseeds.com/ in one place: mods, skins, maps, texture packs, and the best seeds for survival, creativity, and adventure. Collections of popular add-ons, installation instructions, updates, and secure downloads for different versions of the game.

  3. Everything for Minecraft http://www.topminecraftworldseeds.com in one place: mods, skins, maps, texture packs, and the best seeds for survival, creativity, and adventure. Collections of popular add-ons, installation instructions, updates, and secure downloads for different versions of the game.

  4. Everything for Minecraft http://www.topminecraftworldseeds.com/ in one place: mods, skins, maps, texture packs, and the best seeds for survival, creativity, and adventure. Collections of popular add-ons, installation instructions, updates, and secure downloads for different versions of the game.

  5. Everything for Minecraft https://topminecraftworldseeds.com in one place: mods, skins, maps, texture packs, and the best seeds for survival, creativity, and adventure. Collections of popular add-ons, installation instructions, updates, and secure downloads for different versions of the game.

  6. Everything for Minecraft http://www.topminecraftworldseeds.com/ in one place: mods, skins, maps, texture packs, and the best seeds for survival, creativity, and adventure. Collections of popular add-ons, installation instructions, updates, and secure downloads for different versions of the game.

  7. Everything for Minecraft https://topminecraftworldseeds.com in one place: mods, skins, maps, texture packs, and the best seeds for survival, creativity, and adventure. Collections of popular add-ons, installation instructions, updates, and secure downloads for different versions of the game.

  8. Everything for Minecraft https://topminecraftworldseeds.com in one place: mods, skins, maps, texture packs, and the best seeds for survival, creativity, and adventure. Collections of popular add-ons, installation instructions, updates, and secure downloads for different versions of the game.

  9. top bingo site usa, usa roulette rules and
    understanding united statesn pokies, or best online casinos us players – Latoya, casino new usa

  10. best paying poker machines united states,
    online casino no deposit bonus no download instant play united states and fishing frenzy slot free
    online, or live uk poker tournaments

    my page … blackjack payout percentage (Ernestine)

  11. free bingo united kingdom, online casino no deposit bonus no download instant play united states and
    fast withdrawal online casino united states, or top 50 online casinos uk

    Here is my webpage: cma gambling (Jung)

  12. australian brewery poker, legit casino sites canada and yukon gold online gambling, or 100 australia
    casino free chip codes 2022 (Klaus) free keep online
    spin winnings

  13. $1 minimum deposit mobile casino canada, uk nj online casino promo
    (Reina) slots sites and directions to potawatomi casino in milwaukee, or uno spin australia

  14. букмейкъри със Skrill

    Feel free to surf to my site; пункт за залагания Ловеч (Trey)

  15. chusachansi casino in fresno california, usa how late is
    mgm casino open (Louie) opening
    dates and 200 free spins no deposit canada, or online casino allowed in united states

  16. new united statesn no deposit bonus casino 2021, free spins new casino usa and where is gambling legal in australia,
    or casino in montreal united states

    Take a look at my web site – how to play 21 blackjack with 2 players (Elba)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *