УИХ-ын Нүүрсний хянан шалгах түр хороо хаалттай хуралдав

Read Time:1 Minute, 3 Second

Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо өнөөдөр (2023.12.11) хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хянан шалгах түр хорооны хуралдаан гишүүдийн 63.6 хувийн ирцтэйгээр, 13 цаг 08 минутад эхэлсэн.

Хуралдаанаар “Түр хорооны сонсголд гэрчээр дуудах тухай”, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолын төслүүдийг төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд эдгээр нь Хянан шалгах түр хорооны дотоод асуудал юм байна. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Нээлттэй, хаалттай хуралдаан” гэсэн 12 дугаар зүйлийн 12.2, 12.3, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн “Чуулганы хуралдааны нийтлэг журам” гэсэн 22 дугаар зүйлийн 22.2-т тус тус заасныг үндэслэн хуралдааныг хаалттай үргэлжлүүлэх горимын саналыг тус Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр гаргав. Энэхүү горимын саналыг гишүүдийн олонх буюу 71.4 хувь нь дэмжсэн тул хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

Happy
Happy
0 %
Sad
Sad
0 %
Excited
Excited
0 %
Sleepy
Sleepy
0 %
Angry
Angry
0 %
Surprise
Surprise
0 %

Average Rating

5 Star
0%
4 Star
0%
3 Star
0%
2 Star
0%
1 Star
0%

5 thoughts on “УИХ-ын Нүүрсний хянан шалгах түр хороо хаалттай хуралдав

  1. I like what you guys are doing Such clever work and reporting! Keep up the superb works guys I have incorporated you guys to my blogroll I think it’ll improve the value of my web site

  2. |Tato stránka má rozhodně všechny informace, které jsem o tomto tématu chtěl a nevěděl jsem, koho se zeptat.|Dobrý den! Tohle je můj 1. komentář tady, takže jsem chtěl jen dát rychlý

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *