Хятадаас замын цас мөс хайлуулдаг бодис авна
Засаг дарга Х.Нямбаатар нөөцөөсөө төсөв шийдэж, БНХАУ-аас бодис худалдаж авна. Энэ талаар Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б. Мөнхцэцэг мэдээлэл өгөхдөө “ОХУ-аас оруулж ирж байгаа тусгай зориулалтын бодис -30 хэмээс дээш хэмд хайлах үйл явц удаашралтай байгаа учраас нийслэлийн Засаг дарга шуурхай арга хэмжээ авч, нөөцөөсөө хөрөнгө шийдэж, БНХАУ-аас тусгай зориулалтын бодис авахаар болж байна. Хятадад тусгай зориулалтын бодис дээд тал нь -45 хэмд хайлах боломжтой байдаг. Ирэх долоо хоногоос худалдан авахаар УБЗАА ажиллаж байна, бэлтгэл ажил хангагдсан. Тээвэрлэлтийн асуудлаа шийдвэл ирэх долоо хоногт -40-45 хэмд хайлах температуртай тусгай зориулалтын бодис орж ирнэ” гэв. Химийн өндөр найрлагатай бодис нь машин тэрэгэнд халтай, эрүүл мэндэд муугаар нөлөөлөх магадлалтай.
