БНСУ- ын ЭСЯ-ны төлөөлөн гүйцэтгэх газарт бүртгүүлж буй иргэдийн тоо өдөрт дундажаар 100 орчим байдаг

БНСУ- ын ЭСЯ-наас визний матриал дамжуулан авдаг, төлөөлөн гүйцэтгэдэг  байгууллагууддаа 2024 оны 1 сарын 01-ээс өөрчлөлт оруулсан байна.

БНСУ-ын ЭСЯ-ны төлөөлөн гүйцэтгэх газарт бүртгүүлж буй иргэдийн тоо өдөрт дундажаар 100 орчим байдаг.

Одоо 10 гаруй төлөөлөн гүйцэтгэх газар үйл ажиллагаа явуулдаг гэхээр өдөрт албан бус мэдээгээр 800 гаруй хүн визний материалаа уг байгууллагуудаар дамжуулдаг гэсэн үг.

Эдгээрээс 20% нь буюу 180 гаруй иргэдийн БНСУ-д зорчих эрх нээгдэж үлдсэн 720 гаруй хувийнх нь виз тодорхой шалтгаанаар татгалзаж байна.

Үүний гол шалтгаан бол Монгол Улсын хэмжээнд БНСУ-ын албан ёсны виз мэдүүлгийн төлөөлөн гүйцэтгэх газрууд нь хүссэн хүн бүрийн виз мэдүүлэгийн хураамжийг авч нэг ёсондоо ашгийн байгууллага болжээ. Нэг иргэн дунджаар материал бүрдүүлэхэд визний хураамж орчуулга, нотариат элдэв зардалтайгаа нийлээд багадаа 200 мянга орчим төгрөг зарцуулдаг. Виз татгалзсан тохиолдолд мөнгө буцаагдахгүй. Визний газрууд нь орчуулга, нотариат, цээж зураг бүх зүйлээ өөрийн бизнес болгон офисс маягаар олон хүн ажлуулан, бэлэн болгож суудаг бизнэсийн байгууллага гэлтэй харагдана.

Иргэний материал бүрэн бус, татгалзах шалтгаантай байсан ч үл анзааран материалыг нь бүрдүүлж, үйлчилгээний мөнгөө аван кармаг нь хоосолж суудаг сүлжээ шахуу бизнес Монголд бий болоод олон жилийг үдэж байна.

Хөөрхий хэдэн цаас, цаг заваа үрэн очерлож бүрдүүлсэн материалыг нь 2 сарын дараа, Элчин сайдын яам “аялалын зорилго тодорхойгүй” хэмээн виз татгалздаг.

“Визний материал бүрдүүлж өгнө, түрээсийн гэрээ гаргаж өгнө, буудал хаяг захиална” хэмээн бүтэхгүй худлаа зүйл ярин ядарсан иргэдээс 50 мянгаас 300 мянга хүртэлх төгрөг авч кармаг нь  хоосолдог офисс түрээсэлсэн цэвэрхэн луйварчидын сүлжээ ч хаа сайгүй олноор бий болжээ.

Өмнөд Солонгосын виз гэж Монголчуудыг шулсан,  шулааны газруудыг өөгшүүлсэн зовохгүйгээр мөнгө олдог хүмүүсийг дэмжсэн хаашаа янзын хараа хяналтгүй хачин эд вэ???

Японы ЭСЯ шиг, визний асуудал нь цэгцтэй газраас жишээ аваасай.

БНСУ-ын ЭСЯ-ны Төлөөлөн гүйцэтгэх байгууллага гэж  мөнгө угаасан ийм балай газар нь өөрсөддөө ашигтай, далд бизнэс болохоор татгалздагүй гэж иргэд бухимдаж байна.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *